Өдөр бүрийн хоол /2026.01.16/

Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн

Ефес 4:1-16

“амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн”

Бурхан Христээр дамжуулан бүх хүн төрлөхтнийг аварч, хамаг юмсыг нэгтгэх гэсэн. Өнөөдрийн зарлигт Паул энэ ажилд дуудагдсан итгэгчид нь ямар байдалтай амьдрах ёстойг өгүүлж байна.
1.    Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн(1-6).
Итгэгчид нь дуудагдсан дуудлагадаа зүй зохистой явж, дэлхийн хүмүүсээс ялгаатай ариун амьдралаар амьдрах хэрэгтэй. Цаг ямагт даруу, номхон, хүлцэнгүй байдал болон хайраар бие биеэ хүлцэн тэвчих хэрэгтэй. Юуны өмнө Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэг найдвар дотор дуудагдсан юм. Үүнчлэн бие ч нэг, Ариун Сүнсч нэг, Эзэн ч нэг, итгэл ч нэг, баптисм ч нэг, Бурхан ч нэг байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг. Бид энэ Бурханы дотор нэг болох хэрэгтэй. Итгэгчид нэг болж чадахгүй байгаа шалтгаан нь Бурханы дуудлагын найдварыг умартаж, өөрсдийн санаа бодол ба хүсэл шуналыг урдаа тавьдаг учраа юм.
2.    Христийн биеийг байгуул(7-16)
Бурхан Христийн бие босон цуглааныг байгуулахын тулд хүн бүрт өөр өөр нигүүлслийг үйлчлэх ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм(12). Мөн бүх итгэгчид итгэл болоод Бурханы Хүүг мэдэх мэдлэгээр нэгдэн, төлөвшсөн хүн болж, Христийн нигүүлсийн дүүрэн байдлын хэмжээнд хүрэхийн тулд юм.Тиймээс бардамнан атаархалгүй, бие биеэ хүндэлж, өөрийн авьяас бэлгээр бусдад үйлчлэх ажилд шамдах хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь! Манай цуглаан Ариун Сүнсний нэгдлийг амар тайван дотор хадгалж чадахад туслаач. Мөн хүн бүр өөрдсийн авсан бэлгээрээ Христийн биеийг байгуулах ажилд үйлчлэхийг гуйж байна.
Ганц үг: “Христийн биеийг босгон байгуул!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.15/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.17/