Өдөр бүрийн хоол /2026.01.15/

Христийн хайрыг ойлгуулан соёрх

Ефес 3:14-21

“Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Буханы бүх дүүрлээр баялхах болтугай”(19)

Элч Паул хамаг юмсыг бүтээгч Бурханы өмнө өвдөг сөгдөн гуйж байна. Түүний чин сэтгэлийн гуйлт нь юу вэ?
1.    Доторх хүнийг хүчтэй болгон соёрх(16,20)
Паул юуны өмнө бидний доторх хүнийг буюу өөрчлөгдсөн шинэчлэгдсэн дотоод чанарыг Ариун Сүнсний хүчээр хүчтэй болгож өгөхийг гуйв(16). Бидний дотоод сэтгэл сүнс маань хүчгүй, сул дорой байвал муу ёрын сүнснүүдийн сорилт ба уруу татлагад амархан автагдан гэмд унах болно. Мөн хүний үгэнд ч амархан эмзэглэн шархалж, гомддог болно. Улмаар Ариун Сүнсний удирдлагыг ч ялгаж чадахгүй, дуулгавартай дагаж ч чадахгүй болно. Иймээс бид сүнслэг амьдрах гэвэл заавал Ариун Сүнсээр дамжуулан дотоод сэтгэл сүнс маань хүчтэй болох хэрэгтэй. Ингэхэд бидний Эцэг Бурхан бидний хүсэж, санаж буй бүхнээс илүү ихийг хангаж өгч чадах агуу их хүчтэй Бурхан гэдгийг санан хичээнгүй гуйх хэрэгтэй.
2.    Паул бас итгэлээр Христ тэдний зүрхэнд нутаглан байхыг гуйжээ(17). Христ
Бидний зүрхэнд оршиход Христийн хайрыг ухаарах болно. Христийн хайрын ямар өргөн, урт, өндөр, хийгээд гүн болохыг ойлгох болно(18). Бид Христийн энэ хайр дотор үндэслэж, суурилагдан амьдарвал мэдлэгийг давдаг Христийн хайрыг умаар илүү амсах болно. Мөн бүх итгэгчид хамтдаа Христийн хайрыг дүүрэн мэдэх болно. Үүгээр ч зогсохгүй чуулган Бурханы дүүрэн байдлыг ч амсах болно(19). Энэ нь итгэгчдийн эдэлж болох хамгийн том сүнслэг ерөөл билээ.
Залбирал: Эзэн минь ээ! Миний доторх хүн хүчгүй, сул дорой учраас би амархан гэмд унаж байна. Намайг Сүнсээр хүчтэй болгож, мэдлэгийг давдаг Христийн хайрыг улам гүнзгий ухаарахад туслаач.
Ганц үг: “Доторх хүнээ Ариун Сүнсээр хүчтэй болго!”

өмнөх нийтлэлӨдөр бүрий хоол /2026.01.14/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.16/