Би сайн мэдээний үйлчлэгч боллоо
Ефес 3:1-13
“Хүчнийхээ үйлдлээр надад өгсөн, Бурханы нигүүлслийн бэлгийн дагуу би энэ сайнмэдээний үйлчлэгч болсон”(7)
Тухайн үед Паул Ромын шоронд хоригдож байв. Гэсэн хэдий ч тэрээр хүмүүст гомдож, цөхөрч байсангүй. Үүний учир нь тэр өөрийгөө хэн бэ, юуны төлөө амьдрах вэ? гэдгээ сайн мэдэж байсантай холбоотой.
1. Нигүүлсэл өгөгдсөний учир нь (1-9)
Паул Бурханы нууцыг мэдэж байсан. энэ нууц нь юу вэ? гэвэл “Харь үндэстнүүд ч сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болно” гэсэн зүйл юм(6). Бурхан энэ нууцыг бүх хүмүүст илэрхийлэхийн тулд Паулыг сайн мэдээний үйлчлэгч болгов(8-9). Гэмийн боолоор амьдрахаас өөр замгүй байсан өөрийгөө Бурханы сайн мэдээг дэлгэрүүлэх үйлчлэгч болсон нь Түүний нигүүлслийн бэлэг гэж Паул сэтгэл догдлон илчилж байна(7). Сайн мэдээний нууцыг ухаарч, түүнийг дэлхийн бүх хүмүүст гэрчлэх ажилд хэрэглэгдэхээс илүү агуу их ивээл гэж байхгүй билээ.
2. Элч нарт сайн мэдээг илчилж өгсөн Бурхан одоо чуулганаар дамжуулан
энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ бол Бурханы аль хэдийн тогтоосон Өөрийнх нь таалал юм. Чуулганы авсан үүрэг бол бүх хүмүүст сайн мэдээний нууцыг мэдүүлэх явдал билээ. Паул хэдийгээр сайн мэдээг дэлгэрүүлж байгаад шоронд хоригдсон боловч зоригтой, бат итгэлтэйгээр зовлонг эдэлж байв. Яагаад гэвэл тэр энэ зовлонгоор дамжуулан сайн мэдээний нууц нь ромчуудад дэлгэрнэ гэсэн зорилгыг алдаагүй учраас юм. бид ч бас Паул шиг бат итгэлтэйгээр зорилгыг алдахгүй байвал ямарч нөхцөл байдлын дунд шантрахгүй, харин ч бусдыг урамшуулан амьдарч чадна.
Залбирал: Эзэн минь ээ ! Надад сайн мэдээний нууцыг мэдүүлж, Таны сайн мэдээний үйлчлэлч болгож өгсөнд тань талархаж байна. Таны өгсөн энэ нигүүлслийн үүргийг манай чуулган алдахгүй байхад туслаач.
Ганц үг: “Сайн мэдээний нууцыг мэдүүлэх үүрэг”