Сайн үйлсийн төлөө бүтээгдсэн
Ефес 2:1-10
“Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн”(10а)
Элч Паул Ефес цуглааны итгэгчдийг өөрсдийнхөө өнгөрүүлсэн амьдралаа эргэн харснаар одоо Бурханы дотор эдэлж буй хар ивээл нь хичнээн нандин бэ гэдгийг ухааруулж байна.
1. Нүгэл хилэнч дотор үхсэн та нарыг амилуулав(1-6)
Паул “Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн” гэж байна. Бид урьд нь махбодийн хүсэл болон санаа бодлоо дагадаг байв. Мөн Сатанд эзлэгдэн, Бурханд дуулгаваргүй ханддаг байсан. Ингэж бид сүнсээр үхсэн байсан. Тэгээд бидний дотор итгэл, хайр, хүсэл найдвар, сайныг үйлдэх хүч ч байхгүй, төрөлхийн уур хилэнг хүртэх хүүхдүүд байсан. Гэвч одоо өршөөлөөр баян Бурхан үхсэн биднийг Өөрийнхөө агуу хайраар Христтэй хамт амьд болгож, Тэнгэрийн оронд Христ Есүстэ хамт суулгасан. Энэ нь бидэнд ямар нэг сайн зүйл байгаа учраас биш бөгөөд зөвхөн итгэгчдэд өгөгдсөн Бурханы соёрхол буюу бэлэг билээ.
2. Сайн үйлсийн төлөө бүтээгдсэн(7-10)
Паул одоогийн биднийг “Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн” гэж байна. Бид гэм нүгэл дотор үхсэн байсан боловч Есүс Христ дотор шинэ бүтээл болж төрсөн. Тэгвэл Бурхан биднийг яагаад ийнхүү цоо шинэ бүтээл болгосон бэ? Учир нь биднээр сайн үйлсийг үйлдүүлэхийн тулд юм. Иймээс итгэгчид нь урьд өмнөх шигээ гэм нүглүүдийн дотор амьдарч болохгүй. Харин Бурханы алдар болон Түүний даалгасан үүргийн төлөө амьдрах ёстой. Энэ нь Бурхан урьдаас бидний төлөө бэлтгэсэн агуу их төлөвлөгөө юм(10).
Залбирал: Эзэн минь ээ! Гэм буруу ба нүгэлдээ үхсэн намайг шинэ хүн болгон төрүүлж өгсөнд баярлалаа. Би Эзэний сайн үйлсийн төлөө амьдарна. Надад туслаач.
Ганц үг: “Сайн үйлсийн төлөө шинэ бүтээл болсон”