Мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч
Ефес 1:15-23
“Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийн бүрэн мэдүүлж”(10а)
Өнөөдрийн зарлиг нь Ефес цуглааныханд мэргэн ухаан болоод илчлэлийн сүнсийг өгөөч гэж гуйсан тухай юм. Энэ нь ямар учиртай вэ?
1. Дуудлагын найдвар юу болохыг мэдэхийн тулд(15-18)
Паул Ефес цуглааныханд мэргэн ухаан болоод илчлэлийн сүнсийг өгч, тэдний зүрхний мэлмийг гийгүүлж, Бурханыг мэдүүлж өгөхийг гуйсан. Тэгснээрээ Бурханы дуудсан дуулгагын найдвар нь юу болохыг, мөн итгэгчдэд өгсөн Бурханы өвийн алдрын баялаг нь юу болохыг мэдүүлж өгөхийг чин сэтгэлээсээ гуйсан. Мэргэн ухаан ба илчлэлийн сүнсгүйгээр хэн ч Бурханыг болон Түүний намайг сонгон дуудсан найдварыг, мөн надад өгсөн Бурханы өвийн баялгийг ухаарч чадахгүй юм. Тиймээс бид өөрсдөдөө болон хоньдод мэргэн ухаан ба илчлэлийн сүнсийг өгөхийн төлөө хичээнгйүлэн гуйх хэрэгтэй.
2.Бурханы агуу их хүчийг мэдүүлэхийн тулд(19-23)
Паул мөн Ефес цуглааны итгэгчдэд мэргэн ухаан ба илчлэлтийн сүнсийг өгч, агуу их хүчээр итгэгчдэд тусалдаг сүр жавхлантай Бурханыг мэдүүлж өгөхийг гуйв. Энэ Бурханы хүч нь Есүс Христийг үхэгсдээс амилулсан хүч юм. Энэ Бурханы хүч нь Есүс Христийг үхэгсдээс амилуулсан хүч юм. Мөн Есүсийг Өөрийнхөө баруун талд суулгаж, бүхнийг Түүний хөл дор тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгосон хүч юм. энэ хүч нь одоо ч бидэнтэй хамт байж, авралын ажлыг биелүүлэн өгч байна. Бид мэргэн ухаан ба илчлэлийн сүнсээр дүүрэн болоход бидний дунд ажиллаж буй Бурханы агуу их хүчийг ухаарч чадна. Тэгвэл бидний нүдэнд харагдаж буй нөхцөл байдлаас бол шантран эргэлзэхгүйгээр Бурханд тууштай үйлчилж чадна.
Залбирал: Эзэн минь ээ! Сүнсээр сохор надад мэргэн ухаан ба илчлэлийн сүнсийг өгснөөр намайг мэргэн ухаан ба илчлэлийн сүнсийг өгснөөр намайг сонгон дуудсан Таны дуудлагын найдвар болон бидний дунд буй Таны хүчийг ухаарахад туслаач.
Ганц үг: “Та нарын зүрхний мэлмийг гийгүүлэн