Өдөр бүрийн хоол /2026.01.13/

Тэр бидний энх тайван мөн

Ефес 2:11-22

“Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн”(14а)

Тухайн үед иудейчүүд болон Харь үндэстниүүд бие биенээ өстөн дайсан мэт үздэг байв. Тэднийг асар өндөр хана зааглан тусгаарлаж байлаа. Гэвч Бурхан Есүсээр дамжуулан энэ ханыг нураан, тэднийг эвлэрүүлж өгчээ.
1.    Загалмайгаар дамжуулан дайсагналыг хөнөөв(11-16).
Ефес цуглааны итгэгчид нь Харь үндэстнүүд байв. Израильчуудаас өөр заншилтай тэд нар авралын амллатаас хасагдсан байсан.  Тэд энэ дэлхийд ямар ч аврагдах найдваргүй, зорилгогүй амьдарсан төдийгүй Бурханыг ч мэдэгүй байв. Харин одоо Есүс Христийн цусанд итгэх итгэлээр Бурханд ойртож, Бурханы хүүхэд буюу Бурханы харьяат болсон юм(13). Ингэснээрээ иудейчүүд болон Харь үндэстнүүд нь Бурханы дотор нэг болов. Үүний төлөө Есүсү Өөрийнхөө биеийг золиос болгосноор дайсагнал болон хуучирсан Хуулийг устгав(15). Иудей ба Иудей бусчуудыг Есүс Христ дотор нэг шинэ бүтээл болж, Бурхантай эвлэрүүлэв. Христийн дотор үдэстэн ястан, баян ядуу, нийгмийн байр суурийн ялгаа огт байдаггүй учраас бүгд нэг ах дүү нар юм. Иймээс бие биенээ өршөөж, хайрлах хэрэгтэй. Христ бол бидний энх тайван билээ.
2.    Булангийн чулуу болсон Есүс(17-22)
Есүсийн дотор буй хүмүүс нь элч нар болон эш үзүүлэгчдийн дээр байгуулагдсан бөгөөд Есүс Өөрөө булангийн Чулуу нь ажээ(20). Булангийн чулуу болсон Есүсээс эхлээд бид ч бас энэ барилгын чулуу болж, Эзэний дотор хамт байгуулагдаж байна. Энэ барилга бол Бурханы орших ариун сүм юм. Энэхүү нэгдсэн итгэгчдийн ариун чуулганаар дамжуулан Бурхан хүн төрлөхтөнийг нэг болгож, энх тайваныг байгуулах агуу төлөвлөгөөтэй билээ.
Залбирал: Эзэн минь! Есүсийн загалмайн дотор бидний дайсагнал болон хуваагдлын ханыг нурааж, Есүс Христ дотор шинэ бүтээл болгосонд баярлалаа. Бурханы орших ариун сүмээр хамтдаа өсөж байгуулагдахыг гуйж байна.
Ганц үг: “Есүс дотор бид нэгдмэл шинэ бүтээл болсон”

өмнөх нийтлэл2026 оны Тусгай 3-р хичээлийн асуулт (01.18)
Дараагийн нийтлэлӨдөр бүрий хоол /2026.01.14/