Өдөр бүрийн хоол /2026.01.09/

Цаг төгсгөх Бурханы засагт

Ефес 1:7-14

“Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв”

Бурхан авралын агуу их төлөвлөгөөний дотор хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэсэн билээ. Өнөөдрийн зарлиг нь Бурхан биднийг яаж аварсан хийгээд түүний зорилго нь юу болох талаар зааж байна.
1.    Түүний цусаар(7-9)

Бурхан биднийг гэмээс аврахын тулд Өөрийн хайртай Хүүг загалмайд цовдолж, цус асгаруулан золиосолжээ. Бид энэ Есүсийн цусаар аварл болоод өршөөлийг хүрсэн. Хүн өөрийнхөө үйлс болоод хүч чадлаар хэзээ ч гэмээс чөлөөлөгдөж чадахгүй гэдгийг Бурхан маш сайн мэдэж байсан. Тиймээс зөвхөн Есүсийн нандин цусанд итгэх итгэлээр л аврагдах авралын замыг зааж өгсөн билээ. Бурхан энэ тухай Хуучин гэрээн дээр бүрхэг илчилсэн. Харин Есүс загалмай дээр цусаа асгарулан нас барснаар Түүний төлөвлөгөө нь тодорхой болсон. Энэ нь хэдийгээр маш нууц ч гэсэн Бурхан бидэнд бүх цэцэн ухааныг дүүргэн өгч энэ нууцыг ухааруулж өгсөн нь маш том ивээл юм.
2.    Христийн дотор нэгтгэхээр төлөвлөсөн болой(10-14)
Бурхан биднийг аварсны эцсийн зорилго бол тэнгэр дэх болон газар дээрх бүх юмсыг Христин дотор нэгтгэхийн тулд юм. Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм н хагарал зөрчлөөр дүүрэн байна .Үзэл бодол нь өөрчлөгдөж, байгалийн жам ёс ч эвдэрч, хүмүүсийн хоорондын харилцаа ч нурсан. Хүмүүс үүнийг сайнаар шийдвэрлэх гэж янз бүрийн аргаар тэмцдэг боловч ямар ч үр дүнгүй байдаг. Харин үүнийг шийдэх ганц арга зам бол хүн бүр Есүсийн загалмайн үнэнээр Бурхантай эвлэрэх явдал бөгөөд тэгснээрээ нурсан бүхнийг сэргээж чадна.
Залбирал: Эзэн минь! Авралын нууцыг мэдүүлж өгсөнд баялалаа. Бүх хүмүүс энэ авралын нууцыг мэдсэнээр Христ дотор нэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Ганц үг. “Түүний цусаар”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.08/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.10/