Амилалтын өдөр бүрийн хоол /23.04.08/

БУРХАНЫ ХҮҮГИЙН ҮХЭЛ

Матай 27:45-66

Чухал зүйл : 27:54

“… – Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв. (54)”

  1. Үнэхээр Тэр Бурханы Хүү байсан (45-56)

Есүсийг загалмай дээр өлгөгдөх үед өдрийн 12 цагаас 3 цаг хүртэл бүх газрыг харанхуй бүрхсэн. Есүс Өөрийн биеэр бидний гэм нүглийг үүрэхийн тулд зовохын ихээр зовж шаналж байв. Есүс чанга дуугаар “Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив?” хэмээн хашхирч байлаа. Бидний гэм нүглийг үүрснээр Тэр Эцгээсээ бүрмөсөн орхигдсон. Чангаар хашхиран Есүс Сүнсээ даатгаад нас барсан. Үүний дараа газар хөдлөлт болж, нойрссон олон ариун хүмүүсийн бие амилуулагдсан. Есүсийг манаж байсан хүмүүс газар хөдлөлт болон болж буй бүх үйл явдлыг хараад Есүсийг Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилсэн. Бурханы Хүү Есүс Өөрийн биеэр бидний бүх гэм нүглийг үүрэн загалмай дээр нас баржээ.

  1. Есүсийн оршуулга (57-66)

Иосеф энэ цагаас хойш өөрийгөө Есүсийн дагалдагч гэдгээс айж ичээгүй. Тэрээр Есүсийн цогцсыг гуйж, маалинган даавуунд ороож, хад ухаж хийсэн шинэ булшинд оршуулсан. Шашны удирдагчид амилалтын талаарх Есүсийн үгийг санаад булшны агуйг манаж харгалзууллаа. Тэд Есүсийн амилалтыг зогсоохыг оролдсон боловч харин амилсан гэдгийг нь батлахад тусалсан юм.

Залбирал: Эзэн минь, миний төлөө загалмай дээр зовж, нас барсанд баярлалаа.

Нэг үг: Есүс бидний төлөө нас барсан.

өмнөх нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /23.04.07/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.10/