Сүнслэг ерөөл
Ефес 1:1-6
“Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн”(3б)
Өнөөдрийн зарлиг нь бидний авсан сүнслэг ерөөл нь юу вэ? гэдгийг зааж өгч байна.
- Биднийг сүнлэг ерөөлөөр ерөөсөн(1-3).
Элч Паул Бурханыг магтаж буй шалгаан нь Бурхан Христ дотор тэнгэр дэх янз бүрийн сүнлэг ерөөлөөр биднийг ерөөсөн учраас юм. Яагаад сүнслэг ерөөл гэж байна вэ?
1-рт Бурханы ивээл нь сүнслэг чанартай ерөөл учраас юм. Бурханы ерөөлийг хичээн зүтгэж байж олдог энэ дэлхий дээрх материаллаг зүйлтэй адилхан гэж ойлгож болохгүй. Бурханы ерөөл нь тэнгэрийн хаанчлалд харъяалагдсан ерөөл юм.
2-рт Бурханы ерөөл нь үүрд мөнхийн чанартай учраас юм. Сүнслэг ерөөл бол өвс цэцэг мэт түр зуур байж байгаад гандаж үгүй болдог энэ дэлхийн ерөөлөөөс огт өөр юм. Иймээс тэнгэрлэг газар дахь сүнслэг ерөөл нь дэлхийн ерөөлтэй харьцуулшгүй сүр алдартай, үнэ цэнэтэй байдаг(3). Дэлхийн ерөөл буюу нүдэнд харагддаг эрүүл мэнд, албан тушаал, эд хөрөнгө гэм мэт зүйлүүдийг л ивээл гэж боддог энэ цаг үед Бурханы бидэнд өгсөн сүнслэг ерөөлийг хамгийн нандинд тооцож эдлэхийн төлөө хичээнгүйлэн залбирах хэрэгтэй(Эхлэл32:26).
2. Биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгосон(4-6)
Бурхан бидэнд сүнслэг ерөөлийг өгсөн нь Өөрийнхөө өмнө ариун бөгөөд гэм зэмгүй Өөрийнхөө хөвгүүд болгохын тулд юм. Үүний төлөө Бурхан ертөнцийг бүтээхээс өмнө биднийг сонгож, Өөрийн хүүхэд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ. Энэ нь Христийн дотор бидэнд соёрхсон Бурханы нигүүлслийн алдрыг магтуулахын тулд билээ(6).
Залбирал:Эзэн минь! Над шиг өчүүхэн арчаагүй хүнийг аварч, Өөрийнхөө хүүхэд болгон, бүхий л сүнслэг ерөөлөөр ерөөсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Надад өгсөн Таны сүнслэг ерөөлүүдийг нандинд тооцон, сайн эдэлж амьдрахыг хүсэж байна.
Ганц үг: “Жинхэнэ ивээл”