Бүү ай! Харин ярь
Үйлс 18:1-28
Гол эшлэл 18:9,10
1. Паул Коринтод очиход ямар хүмүүстэй тааралдсан ба тэд Паулд хэр чухал хүмүүс болсон бэ?(1,2; Ром16:3,4; 1 Коринт 16:19) Паул тэдэнтэй ямар ажил хийсэн ба тэр яагаад ийнхүү ажиллахын зэрэгцээ сайн мэдээний ажилд үйлчилсэн бэ?(3,4;2Коринт 11:9;2 Тесалоник 3:7-9)
2. Тимот, Силас нар ирэхэд Паул юунд автсан бэ(5)? Үгэнд бүрэн автсан гэсэн нь ямар утгатай вэ(1Коринт 2:1-5)? Харин Иудейчүүд ямар хандлага гаргасан ба үүнд Паул ямар чиглэлийг гаргасан бэ(6,7)? Тэгэхэд юу болсон бэ(8)?
3. Эзэн шөнө нь үзэгдлээр дамжуулан, Паулыг ямар үгээр зоригжуулсан бэ(9,10;1Коринт 2:3)? Паул яагаад дуугүй байж болохгүй вэ? Тэгээд тэнд хэр удаан байсан бэ(11)?
4. Иудейчүүд Паулыг шүүхэд авчран юу гэж буруутгасан бэ(12,13)? Харин захирагч Галионаар дамжуулан Бурхан түүнийг хэрхэн хамгаалсан бэ(14-17)?
5. Паул хэнтэй хамт Сирийг зорьсон бэ(18а)? Паул Кенхейд яагаад үсээ авхуулсан бол(18б)? Тэр хаашаа явж юу хийсэн бэ(19-22)?
6. Паулын гурав дахь сайн мэдээний аялал хэр эхэлсэн бэ(23)? Апол гэгч ямар хүн байсан бэ(24,25)? Прискил, Акул нар түүний дутуу итгэлийг хэрхэн нөхөн тулсалсан бэ(26)? Апол итгэгсдэд хэр ач тустай хүн болсон бэ(27,28;1 Коринт3:6)?