Бичвэрээс өдөр бүр нягтлан үзсэн бероичууд
Үйлс 17:1-34
Гол эшлэл 17:11
1. Тесалоникийн синагогт Паулын тунхагласан номлолын гол агуулга нь юу вэ(1-3)? Түүний номлолын дараа ямар үр дүн гарсан бэ(4)? Гэвч Иудейчүүд үүнд атаархан яасан бэ(5-9)?
2. Ах дүүс Паул Силас нарыг хаашаа явуулсан бэ(10)? Үгэнд хандсан бероичуудын хандлага ямар байсан бэ(11,12)? Гэвч Тесалоникийн иудеичүүд үгийн ажлыг хэрхэн саатуулсан бэ(13-15)?
3. Паул Афинд ирэхэд яагаад сүнс нь зэвүүцсэн бэ(16)? Тэр ямар хүмүүстэй ярилцан мэтгэлцсэн бэ(17,18а)? Афинчууд яагаад Паулын үгийг сонсох гэсэн бэ(18б-21)?
4. Афинчууд хэр их шүтлэгтэй хүмүүс байсан бэ(22,23)? Ийм тэдэнд Бурханы тухай Паул хэрхэн гэрчилсэн бэ(24-29)? Тэднийг хэрхэн гэмшихийг уриалсан бэ(30,31)?
5. Паулын гайхамшигтай номлолыг сонссон боловч тэд ямар хандлага гаргасан бэ(32-34)?Үгийг хүлээн авахад саад болсон афинчуудын асуудал нь юу юу вэ(Ром1:22,23)?