Өдөр бүрийн хоол /2025.09.18/

Ниневечүүдийн гэмшил

Иона 3:1-10

“Хүмүүс Бурханд итгэж мацаг барьж, таар өмсөв.(5)“

1. Бурханы шийтгэлийг гэрчилсэн Иона.(1-4)
Ниневе нь 3 өдрийн турш алхаж туулахаар үнэхээр том хот байжээ. Иона “Дөч хоногийн дараа Ниневе устгагдах болно” гэж бүтэн өдрийн турш хашгиран хотоор алхжээ. Энэ нь Бурханы шийтгэлийн тухай мэдээ байлаа. Ядуу буурай улсын иргэн, бас залуу хүний хувьд ийм том хотод очиж, тэр тусмаа шийтгэлийн тухай мэдээг дамжуулна гэдэг нь тийм амар ажил биш юм. Гэвч Иона Бурханы зарлигт дуулгавартай захирагджээ.

2. Зарлигийг сонсон гэмшсэн Ниневечүүд(5-10)
Иона бүтэн өдрийн турш тэр зарлигийг зарлан дуулгахад Ниневегийн оршин суугчид чин сэтгэлээсээ хүлээж авсан. Хүмүүс Бурханд итгэн мацаг барьж, таар өмсөж үнсэн дээр сууцгаасан. Энэ мэдээ нь Ниневег хаанд хүрмэгц тэр ч мөн таар өмсөж үнсэн дээр суув. Тэгээд хүмүүс болон амьтад юм идэж уухыг хориглон бүгд таар нөмрөн бүх хүчээрээ Ёховаг дуудан бузар муу зангаасаа холдохыг тушаасан зарлиг буулгасан хаан болон бусад бүх хүмүүс бузар муу явдлаа орхин Бурханы хайр ивээлийг чин сэтгэлээсээ гуйв. Тэдний ингэж бузар муу зангаасаа салсныг Бурхан хараад тэдэнд гай зовлон, гамшиг буулгасангүй. Бузар мууг үйлдэгч нь Эзэний шийтгэлээс зайлж чадахгүй юм. Харин Бурханы зарлигийг чин сэтгэлээр хүлээн авч ухааран гэмшдэг хүн ямар ч болзолгүйгээр өршөөгддөг. Аврал нь ариун сайн үйлсээр биш, харин чин сэтгэлээр гэмшиснээр олддог.

Гуйлт: Эзэн минь ээ! Гэмшсэн хүнийг өршөөдөг Таны хайранд талархъя. Би бузар муу зангаасаа зайлна. Намайг өршөөгөөч

Нэг үг: “Ниневегийн хүмүүс ч гэсэн гэмшсэн.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.17/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.19/