2023 оны Матай 1-р хичээл (01.29)

Гэмшил ба Тэнгэрийн хаанчлал

Матай 3:1-17
Гол эшлэл 3:2
1. Тэр үед Иудейн цөлд хэн, ямар үгийг тунхагласан бэ (1, 2)? “Гэмшил” гэж юу вэ? Яагаад гэмших хэрэгтэй вэ?
2. Баптисч Иоханы талаар эш үзүүлэгч Исаиа юу гэж зөгнөсөн бэ (3, Иса 40:3)? Үүргийг биелүүлж буй Иоханы амьдрал ямар байсан бэ(4)? Түүнийг үг тунхаглахад юу болсон бэ (5, 6)?
3. Иохан өөр рүү нь ирж буй Фарисай болон Садукайчуудыг хэрхэн зэмлэсэн бэ (7)? Тэд удахгүй ирэх уур хилэнгээс зугтах гэвэл яах хэрэгтэй вэ(8,9)? Сайн үр жимс гаргах ёстой зайлшгүй шалтгаан нь юу вэ(10)?
4. Иохан ирэх Есүсийн тухай юу гэж гэрчилсэн бэ(11,12)? Есүс Ариун Сүнс ба галаар баптисм хүртээнэ гэдэг нь ямар утгатай вэ?
5. Есүс яагаад Иохан дээр ирж баптисм хүртэх гэсэн бэ (13-15)? Аливаа зөвийг гүйцэлдүүлнэ гэсэн нь юу гэсэн үг вэ?
6. Есүс баптисм хүртээд голын уснаас гарч ирэхэд юу болсон ба Бурхан Есүсийг хэн гэж тунхагласан бэ (16-17)?

өмнөх нийтлэл2023 оны Ром 12-р хичээл (01.22)
Дараагийн нийтлэл2023 оны Ром 12 дугаар номлол (01.22) Эбэ Матай