Бурханы агуу хайр
Ром 8:18-39
Гол эшлэл 8:37
1. Итгэгчид амьдрал дээрх зовлонгуудыг баяртайгаар эдэлж чадах нууц арга нь юу вэ? (18) Бүтээлүүдийн ёолон хүлээж байгаа зүйл нь юу вэ (19-22)? Бүтээлүүд яагаад ялзралын боолчлолд орсон бэ(20, Эх 3:17)?
2. Итгэгчид дотроо ёолон тэсч ядан хүлээж буй зүйл нь юу вэ (23)? Бидний бие золин аврагдах нь аль талаар алдрын эрх чөлөө болох вэ? Энэ нь хэзээ биелэгдэх вэ (Марк 13:26; 1Тесалоник 4:16, 17)? Юу нь жинхэнэ найдвар бөгөөд энэ найварт итгэгчдээс шаардагдах хандлага нь юу вэ? (24, 25)?
3. Ариун Сүнс бидний сул дорой байдалд хэрхэн тусалдаг вэ (26, 27)? Бурханыг хайрладаг хүмүүст яагаад ялагдал гэж байхгүй вэ (28)? Бурхан итгэгчдэд юу биелүүлэх гэж буй бөгөөд үүний төлөө хийх Бурханы удирдлагын таван шат нь юу вэ? (29, 30)?
4. Зовлон дунд байхад бидний эсрэг ямар санаа бодлууд төрдөг вэ (31-35)?Эдгээр асуултуудыг асууж буй зорилго нь юу вэ?
5. Биднийг Бурханы хайраас салгах гэж буй зүйлс юу вэ (35, 36)? Ийм зовлонгийн дунд ч давуулан дийлж чадах нууц нь юу вэ (37)? Элч Паул юунд бат итгэлтэй байна вэ (38,39)?
* Одоо намайг Бурханы хайраас салгах гэж буй зүйлс нь юу, юу вэ? Бурханы агуу хайрын тухай ярина уу?