Мэдлэгийн үгсэд чихээ хандуул
Сургаалт үгс 23:1-18
“Зүрхээ сахилгад, Чихээ мэдлэгийн үгэнд хандуул. (12)”
1. Чи юунд хоосон зүйлд анхаарлаа хандуулна вэ?(1-8)
Итгэгч хүн бусдаар дайлуулсан ч түүнийг хэн бэ гэдгийг бодох ёстой бөгөөд тансаг идээнд нь бүү татагд. Амтат тансаг идээгээр дайлсан хүн хар санаатай эсвэл хоёр нүүртэй бол өгсөн зүйлээс нь жаахан идсэн ч дараа нь түүнийгээ буцааж гаргах хэрэг гарна.(8) Хэн нэгний ачлал халамжийг юу ч бодолгүйгээр авбал том урхинд амархан унана. Итгэгч нь баян болох гэж зүтгэх хэрэггүй юм.(4) Өөрийнхөө ийм бодолд дийлэгдэх ёсгүй. Эд хөрөнгө бол хуурамч хоосон зүйл бөгөөд далавчаа дэвэн тэнгэрт нисэн дүүлэх бүргэдтэй адил юм. Эд хөрөнгөнд захирагдсан хүн шалгалт, урхи гэх мэт олон хэцүү сорилгод амархан унана. Мөнгийг хайрлах нь зөвхөн хар санааны үрийг тарина.(Тимот 5:9,10)
2. Мэдлэгийн үгсэд чихээ хандуул(9-18)
Итгэгч хүн энэ дэлхийн шуналт сэтгэлийг орхин Бурханы зарлигт сэтгэлээ өгөх хэрэгтэй. Сургаал ба мэдлэгийн үгсэд чихээ хандууллж анхааралтай сонсох ёстой. Ингэвэл бидний сүнс аврагдан эрх чөлөө ба амийг олно. Эд хөрөнгөөр авч чадахгүй баяр хөөр, аз жаргалыг олж чадна. Ингэж чадсан хүнд жинхэнэ хүсэл мөрөөдөл байх бөгөөд түүний найдлагыг Бурхан хэзээ ч үл тасална. Бурхан үгээ чих тавин чагнадаг дуулгавартай хүнд маш их талархдаг юм.
Гуйлт: Бурхан минь! Хуурамч хорвоогийн хоосон эд хөрөнгөнд найдвар тавин амьдарч байснаа гэмшиж байна. Одооноос Бурханы зарлигийг анхаарч, чих тавин чагнах болно.
Нэг үг: “ Зарлигт найдсан амьдрал”