2025 оны Лук 32-р номлол (08.31) Б.Баясгалан

Үл гэмших аваас

Лук 13:1-17
Гол эшлэл 13:3

“Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө”

Өмнөх номлолоор эцсийн цаг ирэх нь цаг хугацааны л асуудал, хэзээ ирэхийг, хэн ч мэдэхгүй, тиймээс энэ цаг үед сонор, сэрэмжтэй байх хэрэгтэйг суралцсан. Итгэмжит, ухаалга нярваар амьдарснаар бид, энэ цаг үед бэлэн байж чадна. Харин өнөөдрийн номлолоор эцсийн цаг ирхээс өмнө гэмших хэрэгтэй сануулаж байна. Гэмших хэрэгтэй гэвэл Христитгэч бидэнд танил үг санагдах байх. Магадгүй зарим нэгэнд нь улиг болсон мэт сонсогдох байх. Харин Есүсийн хэлж байгаа гэмшил нь биднээс, жинхэн гэмшлийг хүсэж байна. Жинхэн гэмшил нь үр жимсийг, ургаалдаг талаар бид бүхэн, өнөөдөр суралцах болно. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг гэмшилд дуудан, шинэ сэтгэл, шинэ хандлагаар суралцах боломжоор хангаж өгөхийг хүсэн гуйж байна.
1. Гэмшил эсвэл мөхөл (1-9)
“1Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ 4 Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу?
Понти Пилат нь МЭ26–36 оны хооронд Иудейн Ромын захирагч байв. Тэр хатуу ширүүн зан, шийдвэргүй бодлогоороо алдартай. Иосиф Флавий гэх еврей түүхчийн бичсэнээр, Пилат Иерусалимд усан сангийн, сувгийн ажил хийхийн тулд ариун сүмийн хөрөнгийг ашиглаж, үүнд эсэргүүцэл гаргасан еврей хүмүүсийг алсан байдаг. Галилейчуудыг ихэвчлэн босогчид гэж үздэг байсан тул тэднийг, Ромын эсрэг бослого дэгдээгчид гэж хардаг байжээ. Лук 13-д дурдагдсан хэрэг нь өөр явдал ч байж болох ч, Ромын захиргааны харгислалыг харуулдаг. Энэ үйл явдал еврейчүүдийн хувьд, тахилыг нь өөрсдийнхөн цустай хольсон нь, Бурханд доромжлол, хийсэнтэй адил үзэгддэг байв.
Силоам нь Иерусалимын өмнө зүгт байрлах усан сан юм. Цамхаг нь магадгүй усны сувгийн хамгаалалт, ажиглалтын зориулалттай байсан. Тэр үед цамхаг нурж 18 хүний аминд хүрсэн нь осол байсан бололтой. Иудейчүүд үүнийг Бурханы шийтгэл гэж үзэх нь элбэг байсан. Хүмүүс золгүй явдлыг Бурханы шийтгэл гэж үзэж, тухайн хүмүүсийг бусдаасаа илүү нүгэлтэй гэж дүгнэдэг байв.
Дээрхийг харвал болж өнгөрсөн, үйл явдлуудын талаан энд гарч байна. Тэдний нас барсан шалтган өөр байгаа ч бүгд, гэм нүглээс болсон гэсэн ойлголт, израилчуудын дунд байсан. Тэд нар гэмээсээ болоод ийм муу хувь заяагаар, Бурханы шийтгэлийг хүртсэн хүмүүс хэмээн бодож, буруутгаж байлаа. Харин Есүс хэлэх дээ “Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө”
Хүн бүр нийгмийн анги, давхарга, гарал үүсэл, өнгө, зүс, ажил мэргэжилээс үл хамааран бүгд гэмших хэрэгтэйг, Есүс сануулан хэлж байна. Израилчууд бусдад тохиолдсон золгүй явдал, санаатай болон, санамсаргүй болсон зүйлүүдийн талаар, бусдын гэм нүглийг шүүж хархаас илүүтээгээр. Өөрийнхөө дотоод байдлыг эргэн харж, нэн яаралтай гэмших хэрэгтэйг Есүс сануулаж байна. Энэ хүү сануулга бид бүгдэд ч анхааруулга болон өгөгдөж байна. Бусдыг буруутгахаас илүү өөрийнхөө нүглийг гэмших нь бидний хамгийн чухал зүйл юм. Есүс биднийг гэмшихийг уриалж байна. Амен!
Тэгвэл гэмших гэдэг нь юу гэсэн үг вэ? “Гэмш” гэдэг үг нь грек хэлний “метаноэо” (metanoeo) гэдэг үгнээс гаралтай бөгөөд “эргэх” эсвэл “мэдлэг олсны дараа сэтгэл, зорилгоо өөрчлөх” гэсэн утгатай юм. Товчхондоо, бид хийх ёсгүй зүйл хийж байгаагаа ойлгох үедээ, эсвэл хийх ёстой зүйлээ, хийж чадахгүй байгаагаа мэдэх үедээ амьдралаа өөрчлөхийг хэлнэ.
Зарим хүн гэмшлийн зорилго нь сайн сайхан амьдрах, эсвэл өөрийн муу зуршлаасаа эргэж, ёс суртахуутай байх гэж боддог. Мэдээж эдгээр нь сайн, гэмшиж өөчлөгдөх хэрэгтэй.
Жинхэнэ гэмшил гэдэг нь бидний нүгэл, Бурханы сэтгэлийг зовоодог гэдгийг ухамсарлах явдал. Өөрийхөө сайн сайхны төлөө амьдрахын оронд, Бурханыг баярлуулахын төлөө амьдарна. Жинхэнэ гэмшил нь өөрийн чин үнэт зүйлийн, дарааллыг өөрчлөх юм.
Ихэнхдээ хүмүүс гэмшээд ёс суртахууны асуудлуудаа шийдээд болчих юм шиг боддог. Харин энэ нь үгүй юм байна. Жихэн гэмшлээр гэмших нь өөрийгөө төвд тавьсан амьдралаасаа, эргэж Бурханд захирагдах явдал юм.
Бидний хамгийн сайн мэдэх гэмшлийн бодиж жишээ бол “Лук 15 бүлэг Бага хүүгийн ухаарал, гэмшил” тэрээр өөрөө өөрийнхөө эзэн хэмээн, өөрийн дураар амьдарсан. Мэдээж хүн бүрд, би өөрөө өөрийнхөө эзэн гэсэн, эго байгаа. Энэ бүхэн Адамын бардам сэтгэлээс болсон. Бид ч энэ сэтгэлээ, бага хүү адил өөрийн байдлыг хүлээн зөвшөөрч, ухаарч гэмшээд, эргэлт хийж Бурхан бууна өгч, Бурханаар удирдуулан амьдарвал. Энэ махан биеэр мөхлийг үзэх ч Сүнсээрх хэзээч мөхлийг үзэхгүй харин авралыг авч бүрэн эвээлийг эдлэн амьдарах болно.
3-р зүйлийг дахин үзэе “Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө”
Мөхнө гэдэг нь зүгээр нас барах, махан биеээр үгүй болхоос үлүүтэйгээр, Бурханы нигүүслийг хүртэхгүй болж, сүнсээр авралыг авч чадахгүй болохыг хэлж байна. Есүс хэлэхдээ махбодын биеээр яаж нас барах нь чухал биш, харин тэр хүн гэмшин мөнхийн амийг өвлөн авах нь чухал гэдгийг хэлж байна.
Тэгвэл бид одоо яаж гэмших вэ? гэмшил нь зөвхөн Ариун Сүнсний хийдэг ажил биздээ хэмээн бодож байгаа байх. Мэдээж Гэмшил бол Ариун Сүнсний хийдэг ажил гэхдээ бид бүхэн өөрөө өөрийнхөө эзэн байхаас эхлээд, эргэх хэрэгтэй. Эхлээд Бурханы талд, миний хийж байгаа үйлдэл, сонгож байгаа сонголт үнэхээр Бурханыг баярлуулаж байна уу? Гэдгийг харах хэрэгтэй. Бурханыг баярлуулахгүй, гуниглуулах сонголт хийчхээд л гэмшсэн, итгэлээр амьдарч байна гэж, өөрийгөө тайтагруулаж болохгүй. Мөн гэмшил нь нэг л удаа хийгээд болчихдог зүйл биш. Гэмшин нь тасралтгүй үргэлжлэх процесс, Бурхантай харилцах үүд хаалгыг нээх гарц юм.
Заримдаа би өмнө нь гэмшсэн одоо боллоо, өмнө итгэлээр амьдарсан, өмнө итгэлийн шийдвэр гаргаж байсан гэсэн дурсамжаа, бодон амьдардаг. Гэтэл Бурхан хүсэхдээ өмнө ямар байсан нь чухал биш, харин яг одоо л энэ цаг мөчид итгэлээр амьдрахыг надаас хүсэж байгаа ухаарлаа. Жинхэн гэмшсэн хүн хэзээ ч үхэхэд сэтгэл амар байж чадна шиг. Гэмшил бол Бурханаас өгөгдсөн боломж гэдгийг ухааран. Өөрийн дураар шийдвэр гарган, өөрийнхөө төлөө амьдардаг, эд хөрөнгөний төлөө, эдээр бол хэрэглээ шүүдээ гэдгээр өөрийгөө тайтагруулан, шунаг сэтгэтэй байсандаа гэмшиж байна. Жинхэн гэмшил нь Ариун сүнсний үр жимсийг бидний дотор төрүүлээд зогсохгүй, төлөвшсөн зөв хүнээр амьдарх хүсэл найдварыг өгдөг.
Гэмшдэг хүн айдасгүй, санаа зовиургүй амьдардаг. Гэмшдэг хүнд Бурхан тайвшрал, тайтгарал, уучлал, амар тайвыг өгдөг. Бидний эргэн тойрон санаатай болно, санамсаргүй олон үйл явдлууд болж өнгөрч байна. Тэдгээрийг гэм нүглээс болсон байна гэж хархаас илүүтэйгээр, Бурхан бидэнд анхааруулга, боломж өгч байна гэж харж, сэрэмжтэй амьдарцгаая! Амен.
6-9 хараарай үр жимсгүй инжрийн модны талаар гарч байна. Усан үзмийн талбайд, инжрийн мод тариалсан байна. Энэ нь Бурхан Израиль ард түмнийг энэ дэлхийд сонгон авсан инжрийн модтой адил хэмээн зүйрлэж байна. Инжрийн мод тарьснаас хойш 3 жил өнгөрч байж үр жимсээ гаргадаг юм байна. Цэцэрлэгч нь 3-н жилийн турш модыг арчлан ургуулжээ. Тэгээд жимс өгөх цагт эзэн нь ирж, модноос жимс хайв. Гэтэл ямар ч жимс олоогүй. Эзэн урам хугарсан байна.
Энд гарч буй үйл явдал нь. эзэн – Бурханыг, инжрийн мод – Израил ард түмэн ба бүх хүнийг, цэцэрлэгч – Есүсийг заадаг. Бурханаар сонгогдсон ард түмэн, Бурханы хүссэн үр жимсийг ургаалахгүй амьдарсан, бүр Аврарч Эзэн Христ Есүс тэдний дунд мэдэлсэн байхад таниагүй. Түүний үйчлэлийг хүлээн зөвшөөрөн итгээгүй. Бүр эсэргүйцээд Есүсийг, модон загалмайд цовдолсон. Бурхан өөрийн сонгосон ард түмэндээ, олон төрлийн, гайхамшийг, олон төрлийн бусдаас дээгүүрэх, мэдлэг, мэргэн ухаан, Бурханыг үг, тахилч зөнч нарыг илгээсээр байсан ч. Бурханы хүссэн үр жимсийг ургуулахгүй байлаа. Бардам болсон тэдний, Бурхан цөлөлгт цөлж, энэ дэлхийгээр, нэг тараасан. Бид энэ сургамжаас юуг сурах ёстой вэ?
Бурхан өөрийн эзэмшлийн ард түмэн болгох 1Пт2:9-10 эшлэлийн дагуу хуучин гэрээний үед. Израилчуудад хүсэл найдвар тавьсан. Харин шинэ гэрээний үед Есүс хүн бүрд ийм хүсэл найдварыг тавьсаар байгаа билээ.
UBF-чуулганыг Бурхан 1Петр 2:9-10 “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм. 10 Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ”
Ийм хүсэл найдвар тавин дэлхийн оюутан залуусын төлөө тусгаарлайн. Өөрийн эзэмшлийн ард түмнээ болгон. Авралын ажилдаа хэргэлсээр байгаа билээ. Бид бүгд ч Бурханы бидэнд тавьсан дуудлагаа алсын харааг, ойлгон ухаарч, сайн мэдээний төлөө, үр жимс ургуулан амьдарч чадахийн төлөө гуйж байна.
Энэ дэлхийд болно, бидний эргэн тойронд болж байгаа үйл явдлууд бол биднийг хурдхан гэмшиг хэргтэйг анхааруулаж байсан бол. Бурхан гэмшээд, хурдан үр жимс ургуулахыг биднээс бас хүсэж, тэвчээртэйгээр хүлээдгийг харж болно. Мэдээж гэмшсэн хүнд Ариун Сүнсний үр жимс цаг хугааны явцад ургах болно. Гэмшлээс болоод гадна үр жимсүүд ч ургах болно, үзэл бодол, хийж буй үйлдэл, хандлаг өөрчлөгдөх болно. Цаг ямагт Бурхан төвтэй амьдархаар тэмүүлэх болно. Гэмшсэн учир Ариун сүнсээр удирдуулаж байгаа болхоор, Ариун сүнсний үр жимс төрөх нь автоматоор гарах болно. Хамгийн гайхалтай нь Гэмшсэн хүн сайн мэдээ л тунхаглахгүй бол байж, суухын аргагүй амьдарх болно. Боломж л олдвол сайн сэдээ тунхаглах болно. Учир нь тэр их хайр ивээл, нийгүүсэл, Бурханы сэтгэл зүрхийг ойлгосноос болдог. Хэн нэгнийг мөхөлд хүрхээс нь өмнө сайн мэдээ дамжуулахыг хүснэ.
Энэ хичээлийн жил манай цуглааны хоньчид гал халуун сэтгэлээр, шинэ оюутнуудад авралын сайн мэдээг дамжуулан. Олон оюутан залуус сатаны боолчлолоос, гэмшин эргэж, гэм нүглээ хүлээн зөвшөөрч Бурханыг таньж мэдэн хүлээн авч чадахын төлөө гуйж байна.
Бурхан жимс ургуулдагүй модыг яадаг вэ? “Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?”эндээс Бурхан бол тулийн шудрага гэдгийн бид ойлгох хэрэгэтэй. Үр жимсээ ургуулахгүй байгаа моддыг тайрч арчлах нь бусад модны төлөө юм. Үр жимсээ өгөхгүй хэрнээ зай эзэлдэг, үр жимс өгөхгүй хэрнээ бусдын шимт, тээлийг булаацалдан сордог байх нь Бурханд таалагддаггүй юм байна. Итгэлтэй хэрнээ үр жимс гаргадагүй амьдрал бол үнэгүй хоосон итгэлийг илэрхийлэж байна. Тиймээс ийм итгэлийн амьдралд нь ямарч, өөрчлөлтийг авчирахгүй. Жимс гаргахгүй бол тайрагдах буюу Бурханы хаанчлалаас таслагдахийг энд анхааруулан хэлж байна. Тиймээс үр жимстэй амьдарын төлөө залбирцгаая.
Бурханы сануулга, шийтгэлийн анхааруулгын сонсоны дараа цэцэрлэгч эзэндээ хандан үр жимс боловсруулах хугацааг хүсэж байна.
8 цэцэрлэгч “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё. 9 Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, үгүй бол огтлоод л хаячихъя” гэв.
Үүнчлэн инжрийн модыг тарьсан зорилго нь жимсийг олоход байсантай адил Бурхан биднээс ч зөвийн үр жимсийг шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан тэвчээртэй нигүүлслээр бялхам боловч бас шударга шүүлтийн Бурхан гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэмшихгүй нэгэн нь өөрөө мөхөх төдийгүй бусдад ч хорон муу болдог. Гэмшихгүй нэгэн жинхэн үр жимсийг ургуулж чадахгүй ээ.
Энэ цэцэрлэгчийн гуйлт нь гэмтнүүдийн төлөө өргөж буй Есүсийн зуучлан залбирал юм. Есүс одоо ч бидний төлөө зуучлан залбирч байна. Мөн үүгээр зогсохгүй жимс ургуулахгүй бидний төлөө гэмээр хатуурсан сэтгэлийн хөрсийг хагалж, үгийн тэжээлээр бордож, ажлаа хичээнгүй хийснээр үр жимс гаргах цагийг тэвчээртэй хүлээдэг. Мөн “ирэх жил хүртэл” гэсэн цаг хугацаа нь гэмшилд зохистой үр жимсийг төрүүлэх хязгаартай цаг хугацаа бидэнд өгөгдсөн гэдгийг харуулж байна. Иудейчүүд сонгогдсон ард түмний хувьд Бурханы авралын ивээлийг амсан бусдыг хоньчлох онцгой эрхийг авсан ч гэмшихгүйгээс болж шийтгэл авсан. Үүнээс сургамж аван, үр жимс гаргахын төлөө хийчээн амьдарцгаая.
Одоо бид амьд буй нь Есүс Христийн бүрэн ивээл юм. Есүсийн гуйлтаар бидэнд жимс гаргах цаг хугацаа өгөгдсөөр байна. Тиймээс өнөөдөр өгөгдсөн цаг, боломжид талархан, гэмшил ба зохистой үр жимс гаргахын төлөө хичээцгээе.
Есүс бидний сэтгэлийн хөрсийг хагалахад, нуугдсан бүх гэмийн асуудал ба гэмт чанарууд нь ил гардаг. Энэ үед бид өөрийн үнэн төрхийг харан ичиж, зугтмаар санагдана. Гэсэнч гэмшиж, зохистой үр жимс гаргадаг хүмүүсээр өөрчлөгдөхийг хүсэн гуйж байна. Бид бүхэн өөрийн хатуурсан бардам сэтгэлийг Бурханы үгээр хаглахаас гадна. Хамтран зүтгэгчиддээ, оюутнуудад, Бурханы үгийг дамжуулан хатуурсан сэтгэлийг нь хагалхад туслах хэрэгэтэй. Бурханы үр жимс хүссэн цаг хугацаа бол хязгаартай юм. Бид бүхэн Бурханы өмнө өөрийнхөө үнэн төрхийг тольдон харвал үнэхээр сэтгэл гутармаар байж болно. Гэсэн ч Бурхан хүн бүрд хүсэл найдвар тавин хүлээж байна. Эндээс гэмшил бол боломж юм байна гэдгийг ухааран амьдарцгаая.
2. Есүс хэлсэн нь: “Эмэгтэй минь, чи чөлөөлөгдлөө…” (10–17)
Өмнөх хэсэгт Есүс энгийн үнэнийг заасан: “Гэмш, эсвэл мөхнө.” Энэ нь Есүс хүмүүсийг хайрладаг бөгөөд хэнийг ч сөнөөсэй гэж хүсдэггүй учраас юм. Энэ хэсэгт Есүс Бурханы энэрэл, хүч чадлыг амь өгөгч гэдгийг харж болно. Энэ бол Есүсийн цэвэр нигүүлслийн түүх юм. Амралтын өдөр Есүс синагогт зааж байхад, нэг эмэгтэй иржээ. Тэр эмэгтэй арван найман жилийн турш нэгэн сүнснээс болж тахир дутуу байв. Тэр бөхийсөн, огтхон ч тэнийж чаддаггүй байлаа. Энэ эмэгтэй нурууны муруйлтаас болж бие махбодийн зовлон амсаж байв. Өдөр тутмын хувцаслах, хоол бэлтгэх, угаалга хийх, гэрээ цэвэрлэх зэрэг ажил бүртээ ихээхэн хүндрэлтэй тулгарна. Сэтгэл санааны болон нийгмийн зовлон ч давхар байлаа. “Чи сайхан байна” гэж сонсохын оронд, “Нуруугий чинь хар даа!” гэх мэт доогтой үг сонсдог байв. Хамгийн хэцүү нь түүний сүнслэг зовлон байв. Эмч байсан Лук түүний өвчин сүнснээс болсон гэж бичжээ. Есүс “Сатан түүнийг боож байлаа” гэж хэлсэн. Тэр сүнслэг дарлалд байсан юм. Чөтгөр түүний чихэнд: “Чи ямар ч үнэ цэнэгүй. Бурхан чамайг хайрлахгүй. Зүгээр л үхчих” гэж шивнэдэг байв. Магадгүй тэр үнэхээр үхмээр санагддаг байсан байх. Гэвч Бурханы дүрээр бүтээгдсэн хүний хувьд тэр амьдрахыг хүсдэг байлаа. Өнөөдөр ч олон хүн Сатаны дарлалд амьдарч байна. Бие нь эрүүл харагддаг ч тэд давж чадахгүй харанхуй хүчний дор байдаг Сатаны дарлал хүн бүрийг хоосон, утгагүй мэт мэдрүүлж, баяр баясгалан, найдваргүй болгож, өдөр хоногийг зүдэрч өнгөрүүлэхэд хүргэдэг. Гэсэн ч энэ эмэгтэй аймшигтай зовж байсан атлаа амралтын өдөр синагогт иржээ. Тэр өөрийгөө ялан дийлж, Бурханыг хайрлах гэж ихэд чармайсан байна. 12-р ишлэлийн эхний хэсгийг харцгаая. “Есүс түүнийг хармагцаа, урагш дуудав…” Есүс энэ эмэгтэйн өвдөлт, зовлонг өөрийнхөө мэт шууд ойлгосон. Тэр эмэгтэй тусламж гуйтал хүлээгээгүй, харин нэн даруй урагш дуудаж байна. Урагш гарах нь түүнд амаргүй байсан байж магадгүй.
Гэвч Есүсийн нигүүлсэл, хүчтэй үгийг сонсоод зоригжжээ. Тэр бага багаар хөдөлж урагш очсон нь итгэлийн том үйлдэл байв. Дараа нь Есүс түүнд хэлэв: “Эмэгтэй минь, чи өвчнөөсөө чөлөөлөгдлөө” (12б). Түүнийг тахир дутуу болгосон сүнс хөөгдөв. Түүний сэтгэл аймшигт дарлалаас чөлөөлөгдөв. Гэсэн ч бие нь чөлөөлөгдсөн атлаа тэр даруй хөдөлж чадсангүй. Тиймээс Есүс гараа тавьж туслав. Түүний яс бэхжиж, булчингууд нь эдгэж, бүх мэдрэл нь сэргэсэн. Нуруу нь тэр дороо бүрэн эдгэрч, залуу бүсгүй мэт болсон. 18 жилийн дараа анх удаа тэнийж, толгойгоо өргөн зогсож чадлаа. Тэр Есүсийн энэрэнгүй царайг харж, хүмүүсийн гайхсан инээмсэглэлийг үзэв. Тэгээд Бурханыг магтаж эхэлсэн. Тэр эдгэрэл нь Бурханы хүч ба нигүүлслээс болсныг сайн мэдэж байлаа
Энэ сургаал нь хүмүүст их сургамж өгсөн. Тэд амьтныг амралтын өдөр тэжээж болох ч зовсон хүнийг чөлөөлөхөд хориг тавьдаг нь хоёр нүүрт зан болохыг ойлгов. Эмэгтэй эдгэрч, Бурханыг магтсан нь синагогт байсан бүх хүнийг баярлуулж, итгэл найдвар бэлэглэв.

Дүгнэлт: Бусдын амьдралд тохиолдсон золгүй явдлыг нүглийн хэмжүүр гэж үзэх нь буруу. Үхэл хэзээ ч ирж болох тул гэмшил нь яаралтай хэрэгтэй. Өөрийн зүрх сэтгэлийг эргэцүүлж, гэмшилд хүрэх нь зөв зам юм. Бурханы нигүүлслийн хугацаа нь бидэнд өгөгдсөн боломж. Гэмших хугацаа дуусахаас өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэйг Есүс анхааруулсан. Гэмшлээр дамжуулан Бураны хүсдэг үр жимс ургуулдаг хүнээр амьдарцгаая. Амен!

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.09.01/
Дараагийн нийтлэл2025 оны Лук 33-р хичээл (09.07)