Өдөр бүрийн хоол /2025.08.30/

Мөнгөнөөс илүү  ивээлийг сонсогтун!

Сургаалт үгс 22:1-16

“Явах ёстой замаар нь хүүхдийг сурга (6а)”

1. Эд хөрөнгийг бус, хайр ивээлийг сонгогтун(1-5)
Бурханы өмнө баян ядуу хүн 2 огт ялгаагүй юм. Тиймээс бид бүхэн хөрөнгө их олохын төлөө бус, харин Бурханы хүндэтгэлийг олж авах ёстой. Бурханаас эмээн Бурханы өмнө даруухан байдаг хүн л амь ба хүндэтгэл, эд баялагийг олно(4). Харин Бурханы сургаалыг эсэргүүцэж дуулгавартай дагадаггүй хүнийг гай зовлон хүлээж байдаг. Цэцэн хүн үүнийг мэдээд зайлсхийдэг. Тэнэг хүн Бурханы шийтгэлийг үл тоомсорлоод өөрөө гай зовлонд унадаг.

2. Хүүхдээ сурга.(6-16)
Хүүхдүүд Бурханы сургаалыг даган суралцах ёстой. Хүүхэд гээд зүгээр орхиж болохгүй. Хүүхэд ч гэсэн түүнд хийх ёстой зүйлийг нь зааж өгөх ёстой(6). Хүүхдийг тэнэглэл буруу үйлдлээс шийтгэлийн саваа холдуулна(15, Матай 12:67) Үнэний зарлигийг багаас нь тууштай заах ёстой. Ялангуяа эд хөрөнгийг үнэт зүйлд тооцсон энэ нийгэмд төөрч будилахгүй, жинхэнэ үнэт зүйлийг олж авахын төлөө багаас нь зааж сургах ёстой. Тэгэх юм бол хөгширсөн ч гэсэн тэр хуулийг мартахгүй юм. Өгөөмөр уужуу сэтгэлтэй хүн ивээлийг авна.(9) Сэтгэл нь ариун хүнд найз нөхөр олон байдаг.(11) Харин хар санаат хүн нүглийн үрийг тарьж гай зовлон авчирдаг.

Гуйлт: Бурхан минь! Шуналт сэтгэлээсээ салж чадалгүй Таны хайр ивээлийг мартсан гэмээ хүлээн зөвшөөрч байна. Би итгэлээр хүүхдийг багаас нь сурган сүнсний үзэл бодлыг нь төлөвшүүлье

Нэг үг :” Тарьснаа хурааж авагтун”     .

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.29/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.09.01/