Өдөр бүрийн хоол /2026.01.23/

Дээд ба доод хүний харилцаа

Ефес 6:1-9

“Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил”

Өнөөдрийн номлол нь хүмүүсийн хоорондын харилцаан тухай юм.
1. Эцэг, эх ба хүүхдийн харилцаа(1-4)
Хүүхдүүд нь Эзэний дотор эцэг эхийнхээ эрхэнд орох хэрэгтэй. Ингэхдээ албадуулсан мэт биш, харин чин сэтгэлээсээ эцэг эхийнхээ үгэнд орох хэрэгтэй. Эцэг эхээ хүндэлдэг хүнийг Бурхан бүх талаар ивээж, урт наслуулах болно(3). Мөн эцгүүд нь хүүхдүүдээ уурлуулж болохгүй. Учир нь хүүхэд бол өөрийнх нь өмч биш, харин Бурханы даалгаж өгсөн амь юм. Эцэг эх нь хүүхдийн хэмжээнээс хэтэрсэн зүйлийг шаардах юмуу, эсвэл болохгүй, битгий хийгээрэй гэж өөрсдөө зааж сургасан зүйлээ үйлдвэл хүүхдийн урам хугарч, уурладаг. Мөн хүүхдээ сайн ойлгохгүй шууд зэмлэвэл хүүхэд эцэг эхдээ гомдож, итгэхээ больдог. Харин тэднийг эзэний дэг журам болон сургамж дотор Ариун Сүнстэй хамтарч хүмүүжүүлэх хэрэгтэй(4).
2. Боол ба Эзэн(5-9)
Аливаа боолууд ямар нэг ажлыг хийхдээ хүмүүсийн нүдний өмнө хийх нь амархан байдаг. Гэвч боолууд өөрийгөө юуны өмнө Бурханы зарц гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хүмүүс бус, харин Христэд үйлчлэх сэтгэлээр өөрийн эзэндээ үйлчлэх хэрэгтэй(7). Ингэж үйлддэг хүн нь нийгмийн байр суурь, албан тушаал, эд хөрөнгө зэрэг нь ямар ч байсан гэсэн “Эзэний зарц” гэсэн алдар ба хүндэтгэлийг хүмүүсээс авах болно(8). Харин эзэнд нь өөрийн эрх мэдлийг ашиглаж доод хүмүүсээ айлгах нь амархан байдаг. Гэвч эзэд нь Бурхан тэнгэрт байгааг болон Түүний өмнө боол ч, эзэн ч тэгш эрхийг эдэлнэ гэдгийг мэдэх хэрэгтэй(9).
Залбирал: Эзэн минь ээ! Би дээд ба доод хүмүүст хандахдаа Эзэн Христэд хандаж байгаа мэт хандахад туслаарай.
Ганц үг: “Христэд хандаж байгаа мэт”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.24/