Өдөр бүрийн /2026.01.03/

Египетэд гэрийнхэнтэйгээ уулзсан Иосеф

Эхлэл 45:16-46:34

“Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс…”(46:30)

1. Египет рүү явсан Иаков(45:16-46:7)
Египетээс буцан ирсэн ах нараас нь Иосефын амьд байгааг төдийгүй, тэр газрын захирагч болсон тухай сонссон Иаков ихэд гайхаж ухаан алдах дөхжээ.(26) Тэр хичнээн их баярласан бол оо? Иаков бүх гэрийнхнээ авч Египет рүү явжээ. Гэтэл амлалтын газраас гарах гэж байгаа нь сэтгэлийг нь тээнэгэлзүүлэв. Тэр үед Бурхан үзэгдэн түүнийг Египетэд агуу үндэстэн болгох ба амлалтын газар руу заавал буцаан ирүүлнэ гэж амлав.(46:3,4)

2. Египетэд гэрийнхэнтэйгээ уулзсан Иосеф(46:8-34)
Иосеф нийтдээ 70 гэр бүлийг угтав. Ялангуяа эцэг Иаковтайгаа уулзахдаа их уйлжээ.(29) Иосефыг харсан Иаков одоо үхсэн ч харамсахгүй гэж хэлэв.(30) Гэрийнхэнтэйгээ уулзсан Иосеф баярлаад тэднийг өөрийнхөө дэргэд байлгаж болох байсан. Гэвч тэгээгүй. Тэднийг мал маллахад гойд тохиромжтой Гошен газарт суулгав.(34) Египетчүүд малд дургүй байсан болохоор Иосефын гэрийнхнийг доорд үзэж магадгүй байжээ. Харин Иосефын ийм шийдвэр нь гэрийнхэн нь Египпетийн гэмд уусахгүй, Бурханы ард түмний хувьд ариун чанараа сахин бие даан амьдрахын тулд байв. Иосеф хэдийгээр Египетийн захирагч боловч алс холыг хардаг итгэлээр гэрийнхэндээ тусалжээ.

Залбирал: Эзэн минь! Би одоогийн амьдралын амарлингуй байдлыг л бодож айсандаа гэмшиж байна. Алс холыг харж итгэлээр амьдрахад минь туслаач.

Нэг үг: Алсыг хардаг итгэл.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн /2026.01.02/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн /2026.01.05/