Өдөр бүрийн /2026.01.02/

Енгэнэтэл уйлсан Иосеф

Эхлэл 45:1-15

“Бурхан….үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлан үлдээхээр.”(7)

1. Ах нар тэврэн уйлсан Иосеф(1-8)
Ах нараа гэмших хүртэл туслахын тулд Иосеф сэтгэлээ барих гэж их зовжээ. Тэр Бениаминий оронд зарц болъё гэж чин сэтгэлээсээ гуйж буй Иудаг хараад үнэхээр гэмшжээ гэдгийг ойлгов. Иосеф бүх зарц нарыг өрөөнөөс гаргаад эхэр татан уйлж өөрийгөө илчлэв. Тэгээд тэдэнд “Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан”(7,8) гэв. Иосеф ах нараа өөрийг нь зарсныг эмгэнэлт явдал гэж хонзогнон тэдэнтэй өстөн болоогүй. Харин Бурханы сайхан таалал гэж үзжээ. Бурханы тааллыг биелүүлэх зорилгын доторх нэг үйл явдал гэж үзэв. Тийм учир ах нарыгаа өршөөж, хайрлаж чадсан. Бурханы сайхан таалалд итгэхэд харилцааны ямар ч асуудлаас гарч чадах бөгөөд хэнийг ч хайрлаж чадна.

2. Эцгийг түргэн авч ирээч(9-15)
Иосеф ах нараа сайн тайвршуулсны дараа түргэн буцаж эцгийнхээ гэрийнхнийг нүүлгэн Египет рүү авчрахыг хүсэв. Тэгээд төрсөн дүү Бениаминаа хүзүүгээр тэврэн уйлав. Мөн ах нараа үнсээд тэврэн уйлжээ. Дайсныг хайрладаг Иосефын хайр нь
Есүсийн хайрын сүүдэр нь юм.

Залбирал: Эзэн минь! Таны сайхан таалалд итгэх итгэлийг надад өгч, ямар ч хүнийг өршөөж хайрладаг Иосефийнх шиг итгэлийг өгөөч.

Нэг үг: Өстнөө ч хайрлаж чадах итгэл.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн /2026.01.01/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн /2026.01.03/