Өдөр бүрийн /2026.01.01/

Бениаминий оронд зарц болъё гэсэн Иуда

Эхлэл 44:18-34

  “Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж…”(33)

Иосеф бүгдээрээ хамт хариуцна гэсэн ах нарынхаа хүслийг үл тоомсорлон зөвхөн Бениаминээс ял асууж түүнийг зарц болгоно гэв. Үүгээр Иосеф ах нарынхаа өөрчлөлтийг мэдэх гэжээ.

Энэ үед Иуда Египетийн ерөнхий сайд Иосефын өмнө гарч ирэн хичээнгүйлэн гуйв. Тэрээр яаж Бениаминийг авчирсан тухайгаа нарийвчлан тайлбарлаж эцэг Иаков нь Бениаминийг хичнээн хайрладгийг, түүний амь нь отгон хүүгийнхээ амьтай холбоотойг хэлэв.(30) Иймээс дүүгээ авч буцахгүй бол эцгээ үхэгсдийн оронд илгээх нь лавтай бөгөөд үүнийг бид харж чадашгүй нь гэв.(31)

Иуда урьд эцгийнхээ сэтгэлийг шархлуулж дүүгээ зарсан хүн. Гэвч одоо эцгийнхээ сэтгэлийг гүнзгий ойлгож, түүнийг болон дүүгээ чин сэтгэлээс хайрлаж байна. Юуны өмнө тэр өөрөө дүүгийнхээ оронд зарц болж дүүгээ заавал эцэг рүү нь явуулахыг хичээнгүйлэн гуйж байна.(33) Иуда хайртай дүү ба эцгийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн хүн болжээ. Тэр өнгөрсөн гэмээ чин сэтгэлээр гэмшиж гэмшлийн үр жимс төрүүлэх гэжээ. Есүс найзынхаа төлөө амиа золиослохоос илүү агуу хайр байхгүй гэж хэлсэн(Иохан 15:13) Иуда ийм сайхан хайрын сэтгэлтэй хүн болжээ. Бид ч бас атаа жөтөө, аминч сэтгэлээ гэмшин энэ хайрыг сурахыг хүсч байна.

Залбирал: Эзэн минь! Гэмийн боол байсан миний төлөө амиа золиослосон Эзэний хайр ивээлийг санаж байна. Ийм хайрыг хоньдод өгөхөд минь туслаач.

Нэг үг: Золиослол болсон Есүс

өмнөх нийтлэлӨдөр бүрийн /2025.12.31/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн /2026.01.02/