Ах нарыг шалгасан Иосеф
Эхлэл 44:1-17
“Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир…”(16б)
1. Өөрсдийн гэмгүйг гэрчилсэн ах нар(1-9)
Иосеф ах нараа явуулахдаа Бениаминий уутанд мөнгөн аяга нуув. Тэгээд өөрийн даамлыг хойноос нь илгээн тэдэнд гэм тохоожээ. “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?(4) Тэгэхэд ах нар нь өөрсдийн уутанд байсан мөнгийг хүртэл буцааж авчирсан атлаа яаж тэгэх билээ хэмээн өгүүлж хэнээс аяга олдоно, тэр хүн үхэх бөгөөд бусад нь бүгд боол болъё гэж тангараглав. Гэмээс болж зовлон шаналлыг амссан тэд одоо үхсэн ч, боол болсон ч үнэнч шударгаар амьдрахыг хүсч байжээ.
2. Бурханы өмнө гэмээ хүлээсэн ах нар(10-17)
Иосефын даамал аяга олдсон тэр хүн л боол болно хэмээн насны дарааллаар уутнуудыг нь нэгжиж эхлэв.(10,11) Гэтэл мөнгөн аяга нь Бениаминий уутнаас гарчээ. Даамлын хэлснээр тэд Бениаминийг л үлдээж өөрсдөө нутаг руугаа буцаж болох байсан. Гэвч Иуда Иосефт хандан “Бурхан, таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цөм эзэн таны зарц болъё” гэв. Иуда Иосефыг зарах үедээ Бурханаас эмээдэггүй байсан. Харин одоо Бурханаас эмээн айж, Бурханы өмнө өөрийгөө шийтгэл авбал зохистой гэмтэн гэдгийг илчлэв. Хүн өөрийнхөө гэмт үнэн байдлыг ухаарахад л гэмээс аврагдаж чадах бөгөөд хэрэгтэй шинэ хүн болон өөрчлөгдөж чадна.
Залбирал: Эзэн минь! Би Таны өмнө гэмтэн бөгөөд шийтгэл авах зохистой гэдгээ илчилж байна. Намайг аварч хэрэгтэй хүн болгож өгөөч.
Нэг үг: Бурханы өмнө үнэн байдлаа ухаарагтун.