Бениаминийг явуулсан Иаков
Эхлэл 43:1-15
“Би алдвал ч алдъя.”(14)
1. Бениаминийг хариуцна гэсэн Иуда(1-10)
Канаан нутагт өлсгөлөн үргэлжилсээр байсан тул Египетээс авчирсан үр тариа дуусав. Ах нар аргагүйн эрхэнд дахин Египет рүү явах болсон бөгөөд, тэгэхдээ Бениаминийг авч явах ёстой байлаа. Иуда ар гэрийнхнээ амьд үлдээхийн тулд Бениаминийг авч явах ёстой бөгөөд түүний амь насыг нь бүрэн хариуцан амар мэнд заавал авчирна гэв.(8,9) Тэрээр Иосефт байнга атаархдаг байсан ба зарах санал гаргаж байсан хүн. Харин одоо гэрийнхнийхээ төлөө өөрийгөө золиослох гэдэг хүнээр өөрчлөгджээ.
2. Бениаминийг явуулсан Иаков(11-15)
Иудагийн хэлснийг сонссон Иаков өөр аргагүй болохыг мэдэв. Тэгээд хэцүү байсан ч нутгийнхаа дээд баялгыг бэлджээ. Мөн шуудайн дотор байсан мөнгийг буцаан өгөхийг захив.(11,12) Иаков ямар нэг санаандгүй юм тохиолдож магадгүйг хүртэл тооцон бүх чадлаараа бэлдэв. Тэгээд ингэж хэлэв. “Миний хувьд би алдвал ч алдъя.”(14) Энэ нь үл итгэл ба хэцүү асуудлыг орхих гэсэн сэтгэлээс гарсан үг биш юм. Бурханд итгэн даатгасан итгэлийн шийдвэр байв. Иаков Бурханд итгэн Бениаминийг Египет рүү явуулсан бөгөөд энэ нь улмаар Иаковын гэрийнхэн бүгд Египет рүү явах шалтгаан болжээ.(46:7) Итгэлийн шийдвэр нь заавал сайн үр жимс төрүүлнэ.
Залбирал: Эзэн минь! Хэцүү байна гээд гутрангуй бодолд автагдаж байсандаа гэмшиж байна. Төгс бүрэн хүч чадалтай Танд итгэн итгэлийн шийдвэр гаргахад туслаач.
Нэг үг: Алдвал ч алдъя.