Ах нараа дайлсан Иосеф
Эхлэл 43:16-34
“Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд…”(34)
1. Ах нараа дайлсан Иосеф (16-31)
Иосеф Бениаминийг авчирсан ах нараа өдрийн хоолонд урив. Үр тариа авахаар ирсэн эгэл жирийн харь хүмүүсийг Египетийн ерөнхий сайд урина гэдэг нь үнэхээр санаанд багтамгүй явдал байв. Ах нар нь урьд шуудайнд байсан мөнгөнөөс боллоо хэмээн айцгаав.(18) Ийм айдастайгаар Иосефын гэрт оронгуут бэлдсэн бэлгүүдээ өргөн газарт сөгдөн мөргөв.(26) Тэдний дундаас Бениаминийг хараад Иосефын сэтгэл нь гал шатах шиг болов.(30) Тэр яаран гүйж уйлах газар хайж өрөөндөө ороод уйлсны дараа нүдээ арчин сэтгэлээ барьж ширээ засахыг тушаав. Тэгээд арвин баялаг хоолоор зочдыг дайлжээ. Иосеф ах нарынхаа гэмийг жигшсэн боловч халуунаар хайрлаж байжээ. Энэ хайр бол гэмийг жигшдэг боловч гэмтнийг хайраар хүлээн зөвшөөрдөг Есүсийн хайр билээ.
2. Бениаминд 5 дахин их өгсөн Иосеф (32-34)
Иосеф Египетийн ёс заншлаар ширээ засуулав. Тэгээд хамгийн том ахаасаа эхлэн дарааллаар суулгав. Гэтэл Иосеф Бениаминд 5 дахин илүүг өгч онцгой ханджээ.(34) Энэ нь ах нарынхаа сэтгэлийг шалгахын тулд байв. Урьд тэд эцгийн онцгой хайрыг авч байсан Иосефт атаархдаг байсан. Харин одоо бол Бениаминд атаархахгүй байжээ.
Залбирал: Эзэн минь! Арчаагүй ичгэвтэр гэмтнийг халуун хайраар хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Энэ хайрыг би ч бас сурахыг гуйж байна.
Нэг үг: Дайсныг ч дайлах хайр.