Өдөр бүрийн /2025.12.27/

Нууцаар уйлсан Иосеф

Эхлэл 42:18-37

“Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж”(24)

1. Ах нараа орхин гарч уйлсан Иосеф(18-25)
3 хоногийн дараа Иосеф тэдэнд хандаж “Би Бурханаас эмээдэг тул та нарыг бүгдийг нь хорихгүй, зөвхөн нэгийг чинь үлдээе. Бусад нь хоол хүнс аваад буц. Тэгээд дүү Бениаминаа дагуулан ирж өөрсдийн үнэнч шударгыг батал!” гэв.(19,20) Ингэхэд ах нар нь гэмийн ухамсарлалд автан маш их зовов. 20 жилийн өмнө дүү Иосефынхоо зовлонг харсаар байсан ч тоолгүй зарчихсан тэр гэмээсээ болж бид ийн зовлон амсах боллоо гэж шаналав.(21) Иосеф 20 жил өнгөрсний дараа ч гэсэн гэмийн ухамсарлалд автагдан шаналж буй ах нараа харан сэтгэл нь өвдөж уйлав. Тэрээр ах нарынхаа гэмийн асуудлыг шийдэж өгөхийн тулд тэдний нүднээс далд их нулимс асгаруулжээ. Хүний гэмийн асуудалд туслах нь тийм ч амар биш. Сэтгэлийн шаналал ба нулимсгүйгээр хийх аргагүй юм. Нэг хүний сүнсэнд ч гэсэн сэтгэлийн шаналал ба нулимсаар ханддаг хүн л хоньдыг гэмээс аварч чадна.

2. Зүрх нь цохилон чичирч буй ах нар(26-38)
Ах нар нь буцах замдаа шуудайн дотор үр тариатай хамт өөрсдийнх нь мөнгө байгааг олов. Гэвч тэд баярлаж чадахгүй байв. Бурхан тэднийг гэмд унагаан шийтгэх гэж байна гэж бодон айж чичрэв.(28) Энэ тухай дуулсан Иаков ч ихэд айв. Ах нар нь өөрсдийн үйлдсэн гэмээс болж юм болгоноос айн зовж байжээ. Энэ мэтчилэн үйлдсэн гэм нь тэр хүнийг зовоож, бусдыг ч гүнзгий шархдуулна.

Залбирал: Эзэн минь! Намайг хоньдын гэмийг буруушааж шүүдэггүй, тэднийг авралд хүргэхийн тулд гэмшүүлэх зовиурыг эдэлдэг хүн болоход туслаач.

Нэг үг: Нулимсаа асгаруулдаг хоньчин

өмнөх нийтлэлӨдөр бүрийн /2025.12.26/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн /2025.12.29/