Ах нартайгаа уулзсан Иосеф
Эхлэл 42:1-17
“Та нар бол туршуулууд, та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна.”(9)
1. Дүү Иосефт мөргөцгөөж буй ах нар(1-8)
Өлсгөлөнгөөс болж Канаанд амьдарч байсан Иаковын гэр бүлийнхэн ч идэх юмгүй болов. Иаков хөвгүүдээ Египет рүү хоол хүнс олуулахаар илгээжээ. Харин Иосефын дүү Бениаминыг явуулсангүй. Учир нь түүнд гай тохиолдохоос айсных юм.(4) Египетэд ирсэн ах нар нь ерөнхий сайд болсон Иосефын өмнө сөгдөн мөргөцгөөжээ. Иосефын 20 жилийн өмнөх зүүд ийнхүү биелэв. Ах нарынхаа атаархлаас болж зарагдсан боловч Бурхан түүнийг нандинаар хэрэглэн зүүдийг нь биелүүлж өгчээ.
2. Ах нарыгаа туршуул гэж гөрдсөн Иосеф(9-17)
Иосеф 20 жилийн өмнөх зүүд нь биелэгдэж байгааг ухаарангуут ах нараа туршуулууд гэж гөрдөв.(9) Ингэсэн нь ах нарыгаа Бениамин болон эцэг Иаковтоо хэрхэн ханддагийг мэдэх, мөн тэдний чин сэтгэлийг шалгахын тулд байв. Тэгээд ах нарынхаа бид туршуул биш гэсэн хариултыг сонссон Иосеф зориуд шоронд хийж, нэгийг нь илгээн дүү Бениаминаа авчирч үнэнч шударга гэдгээ батлахыг шаардав.(16)
20 жилийн турш уулзаагүй ах нараа харсан Иосефын баяр хөөр хичнээн их байсан бол. Гэхдээ тэдний гэмийг гэмшүүлэхийн тулд туршуулууд хэмээн хэлмэгдүүлжээ. Жинхэнэ хайр гэдэг бусдын хийсэн гэмийг хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг зүгээр өнгөрөөх явдал биш юм. Харин Бурханы өмнө гэмээ ухааран гэмшихэд нь туслах хэрэгтэй. Ийм хайраар л хүнийг амилуулна.
Залбирал: Эзэн минь! Хоньдыг Бурханы талаас хайрлаж чадахад минь туслаач.
Нэг үг: Жинхэнэ хайр.