Өдөр бүрийн /2025.12.11/

Зүүдэлдэг Иосеф

Эхлэл 37:1-17

“ Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа — Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ”(9)

1. Зүүдэлдэг Иосеф(1-11)
Иосеф бол Иаковын 12 хөвгүүний 11 дэх нь бөгөөд Иаковын хайрладаг Рахелын анхны хүү билээ. Иаков Иосефт цэнхэр эрээн тансаг дээлийг өмсгөх мэтээр бусдаас илүү хайрладаг байв. Мөн Иосеф ах нарынхаа хийсэн гэмүүдийг эцэгтээ хэлдэг байжээ. Тиймээс ах нар нь Иосефыг үзэн яддаг байв. Нэгэн өдөр Иосеф ах нарынх нь боосон сүрэл, өөрийнх нь боосон сүрэлд мөргөцгөөж байна гэж зүүдэлжээ. Бас нар, сар, 11 од өөрт нь мөргөж байгааг зүүдлэв. Тэр энэ мэт гайхамшигтай хүсэл мөрөөдөлтэй хүү байв. Ялангуяа түүнд удирдагч болох мөрөөдөл байв. Тэрээр агуу зүүд, мөрөөдөлтэй байсан тул ах нарынхаа хавчлагын дунд ч гажихгүй зөв хүнээр өсч, хожим Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэх болжээ. Бурхан Өөрөөс нь эмээн хүндэтгэдэг хүнд агуу их зүүд мөрөөдлийг өгдөг юм.

2. Маш хариуцлагатай Иосеф(12-17)
Иосеф эцгийнхээ захиснаар ах нартайгаа уулзахаар Шехем хот руу явжээ. Гэвч ах нар аль хэдийнэ тэндээс явчихсан байсан тул уулзаж чадсангүй. Тэр ах нарынхаа хойноос яваад хээр талд төөрсөн боловч хүмүүсээс асууж сурагласаар Дотан хүртэл явж уулзжээ. Иосефт Бурханыг хүндлэх сэтгэл байсан учир хариуцсан ажилд хариуцлагатай итгэмжтэй ханджээ.

Залбирал: Эзэн минь! Надад ч бас зүүд мөрөөдөл өгсөнд талархаж байна. Бодит байдал хичнээн хэцүү байлаа ч энэ мөрөөдлийг харан амьдрахад туслаач.

Нэг үг: Зүүд мөрөөдлийг өгдөг Бурхан.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн /2025.12.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн /2025.12.12/