Бетел рүү яв
Эхлэл 35:1-15
“Бетел рүү яв…. Бурханд зориулан тэндээ тахилын ширээг босго.”(1)
1. Босоод Бетел рүү яв(1-8)
Бурхан Иаковт хандаж “Чи босоод Бетел рүү яв…Тэндээ тахилын ширээг босго” гэв. Бетел бол Иаков Бурхантай анх уулзаж Бурханд өөрийн амьдралыг өргөхөөр тангарагласан газар юм. Бурхан үүнд үндэслэн түүнийг өсгөж ирсэн. Гэтэл Иаков Бурханы хайр ивээлийг мартан өөрийгөө төвд тавин Шехемд амар тайван суух гэв. Бурхан ийм түүнд өргөсөн тангарагаа санан Бурханы төлөө ажиллахад нь тусалжээ. Анхны авсан ивээл ба хайрыг санан Бурханыг төвд тавьдаг итгэлийн амьдралын чигийг өгсөн юм. Иаков Бурханы үгийг сонсон гэмшиж бүх хиймэл бурхдыг хаяв. Тэгээд өөрийгөө ариусгасны дараа Бетел рүү явжээ. Хүн болгонд өөрийн Бетел байдаг. Амьдралын бэрхшээл болон ичгүүртэй гэмийн дунд байхад уулзаж соёрхсон Эзэний анхны хайр ивээл байдаг. Тэр үед бид Бурханд өөрсдийн амьдралыг бүрэн зориулахыг хүсч байсан. Энэ Бетелийн Бурханыг дахин санаж Бетел рүү буцах хэрэгтэй.
2. Чамаас хаад төрөх болно(9-15)
Бетелд очсон Иаковд Бурхан түүний нэрийг Израиль гэдгийг дахин сануулаад түүнээс хаад төрөн гарах болно гэж амлажээ. Иаков тэнд чулуун багана босгон ЕлБетел гэж нэрлэв.(15) Тэрээр өөрийгөө төвд тавьсан амьдралаа орхиж Бурханы тааллыг биелүүлжээ.
Залбирал: Эзэн минь! Хэцүү үед надтай уулзсан Бетелийн Бурханыг санаж байна. Дахиад Бетел рүү буцан очиж Эзэний тааллаар амьдрахад минь туслаач.
Нэг үг: Бетел рүү буцъя.