Залбирч буй Исаак
Эхлэл 25:1-26
“…..ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ” (21)
1. Цөхрөлтгүй гуйсан Исаак (1-21)
Абрахам 175 наслаад өвөг дээдэс уруугаа оджээ. Бурхан түүний хүү Исаакыг ивээж, Бурханы ажлыг залгамжлуулахаар шийдэв. Исаак 40 настайдаа Ребекатай гэрлэжээ. Ребека хадам ээж шигээ хүүхэд төрүүлж чадахааргүй байв. Исаак ийм эхнэрээ зовоосонгүй, хөлсний хүн аваагүй ажээ. Тэр Бурханд залбирав. Хүүхэдтэй болох асуудлыг Бурханд даатган гуйжээ. Мөн 20 жилийн турш цөхрөлтгүйгээр гуйсан юм. (26) Бурхан түүний гуйлтыг сонсож, Ребека жирэмслэв. Гуйлтыг сонссон Бурхан нэг зэрэг 2 ихэр хүүг зөвшөөрөв.
2. Бурханы тааллыг асуусан Ребека (22-26)
Бурханы ивээлээр Ребека жирэмслэсэн бөгөөд ихэр байжээ. Гэтэл 2 хүүхэд нь хэвлий дотроо тэмцэлдэж байв. Яагаад тэмцэлдэж байгаагийн учрыг олохын тулд Ребека Бурханы өмнө очин гуйв. Бурхан Ребекагийн гуйлтанд хариулж, 2 үндэстэн түүний хэвлий дотроос хуваагдаж, том нь багадаа үйлчлэх болно гэв. Ребека бүх юман дээр Бурханы тааллыг асуудаг хүн байв. Исаак, Ребекагийн гэр бүл нь гуйдаг гэр бүл юм. Тэд 20 жилийн турш цөхрөлтгүй гуйснаар Бурханаас хариулт авчээ. Үүнтэй адил гуйдаг гэр бүл дотор итгэлтэй хүүхдүүд өсөх болно.
Залбирал: Эзэн минь! Би цөхрөлтгүй гуйдаг хүн болохыг хүсч байна. Манайхыг гуйдаг гэр бүл болоход туслаач!
Нэг үг: “Гуйдаг гэр бүл”