Өдөр бүрийн хоол /2025.11.20/

Гэрлэлтийн тухай Абрахамын үзэл бодол

Эхлэл 24:1-9

“Харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж….эхнэр авч өг.(4)

1. Миний нутаг, миний төрөл төрөгсдөд минь очиж эхнэр сонго. (1-4)
Бурхан хөгширсөн Абрахамыг бүхий л талаар ивээв. Одоо түүнд хүү Исаакынхаа гэр бүлийг сайн босгох үүрэг л үлджээ. Абрахам гэрийнхээ бүх юмыг хариуцдаг настай зарцдаа энэ асуудлын талаар ийнхүү хэлэв.
“Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй, харин миний нутаг төрөл төрөгсдөд минь очиж ……. авч өг.” (3,4) Канаанчууд бол Ноагийн 3 хүүхдийн 1 болох Хамын удам бөгөөд хараал хүлээсэн үндэстэн байв.(19:25) Тэд бол Бурханыг танихгүй хиймэл шүтээнд мөргөдөг хүмүүс юм. Хүний хувьд хичнээн гайгүй сайн ч хиймэл шүтээнд мөргөдөг эмэгтэй бол өөрийнхөө нөхрийг ч гэсэн уруу татаж Бурханаас холдуулан эцэст нь хиймэл шүтээнд мөргүүлэх болно.(Дэд хууль 7:3,4)
Харин Абрахамын хэлсэн “ Миний нутаг “ Бурханы дуудлагыг дагаад гарсан Харааныг зааж байна. Тэнд Бурханд итгэдэг Семийн үр удмынхан амьдарч байв. Абрахам хүү Исаакаа Бурханд итгэдэг итгэлтэй эмэгтэйтэй гэрлүүлэх тодорхой үзэл бодолтой байжээ.

2. Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ(5-9)
Абрахамын зарц Исаакыг авч явахыг хүссэн боловч Абрахам татгалзав. Тэрээр Бурхан тэнгэр элчээ илгээн хүү Исаакт нь заавал эхнэр өгнө гэдэгт итгэжээ. (7) Хүний ахуй байдлыг хардаг эмэгтэй бус, Бурханы зөвшөөрсөн хүнийг хүүгийнхээ эхнэр болгох гэжээ.

Залбирал: Эзэн минь! Энэ дэлхийн эцэг эхчүүд, тэдний үр хүүхдэд гэрлэлтийн тухай итгэлийн үзэл бодлыг суулгаж, зөв гэр бүлийг босгож өгөөч.

Нэг үг: Итгэлийн гэрлэлт

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.19/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.21/