Махпелагийн агуйг авсан Абрахам
Эхлэл 23:1-20
“…Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгнө” (9)
1. Оршуулгын газар худалдан авсан Абрахам
Абрахамын хамтран зүтгэгч Сара нэг зуун долоо наслаад Канаан нутгийн Хебронд нас барав. Одоо хүртэл өөрийн гэсэн газаргүй байсан Абрахам Махпелагийн агуйг хүдалдан авч эзэмшилээ болгон эхнэр Сарагаа оршуулах гэв. Гэтэл Абрахамыг хүндэлдэг хитчүүд үнэгүй өгөх гэжээ. Харин Абрахам зүгээр авахыг хүсээгүй. Ефронд 400 шекелтэй тэнцэх мөнгө өгч худалдан авчээ. Абрахам хүндэтгэл хүлээсэн хүн боловч бусдын юмыг үнэгүй зүгээр авахыг хүсэхгүй байжээ.
2. Махпелагийн агуйг өөрийн эзэмшил болгосон Абрахам
Абрахам заавал мөнгөөр худалдан авсаны бас нэг шалтгаан бол тэр газрыг өөрийнх болсон гэдгийг батлан гэрчлэхийн тулд байв. Махпелагийн агуй байгаа газар нь Абрахамын Канаанд анх удаа авсан эзэмшил нь байлаа. Энэ нь Канааныг бүтнээр өгнө гэсэн Бурханы амлалттай харьцуулахад өчүүхэн жижиг газар байв. Харин энд Абрахам, Исаак, Иаков нар оршуулагдсан бөгөөд Иосеф ч өөрийгөө энэ газарт оршуулахыг гэрээслэжээ. Өөрөөр хэлбэл Махпелагийн агуй нь Израилийн мөнхийн нутаг болсон бөгөөд хожим Канаан газрыг бүтнээр эзэмших үндэс суурь болов.
Залбирал: Эзэн минь! Миний баярын мэдээний ажлаар олсон газар хэдийгээр өчүүхэн жижиг боловч хожим энэ дэлхийг баярын мэдээгээр байлдан дагуулах үндэс суурь болно гэдэгт итгэж байна.
Нэг үг: Махпелагийн агуй