Өдөр бүрийн хоол /2025.11.21/

Гуйж буй зарц

Эхлэл 24:10-27

“ Бурхан Эзэн! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, …..”(12)

1. Юуны өмнө залбирсан зарц (10-14)
Абрахамын зарц 10 тэмээнд янз бүрийн үнэт эдлэл ачин аван хөтлөөд, Месопотамын Нахор хотод иржээ. Тэндээс Исаакт эхнэр болох хүнийг олж аваачих ёстой үүрэг байсан ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байв. Харин тэрээр юуны өмнө залбирав. Исаакын эхнэртэй уулзуулахыг Бурханаас хичээнгүйлэн гуйжээ. (12) Худаг дээр түүнд болон тэмээнүүдэд нь ус өгөх гэж эмэгтэй тааралдвал тэр нь Бурханы илгээсэн Исаакын эхнэр мөн байх болно гэж залбирав. Зарц Бурхан бүхнийг удирдана гэдэгт итгэв. Тиймээс огт мэдэгдэхгүй байхад ч гуйжээ.

2. Талархсан зарц (15-27)
Абрахамын зарц залбирах зуур ваараа мөрлөн Ребека ирэв. Тэр маш үзэсгэлэнтэй, онгон бүсгүй байв. Тэр зарцын гуйсанчлан зарцыг болон ам цангаж байна гээд хэлж чадахгүй байгаа малыг ч услав. Ребека ажилсаг найрсаг зантай, мал амьтанд санаа тавьдаг охин байлаа. Үүнээс гадна Абрахамын төрөл төрөгсдийн нэгэн байв. Тэрээр Эзэнд мөргөн, магтаж талархалын гуйлт өргөжээ.

Залбирал: Эзэн минь! Бүх юман дээр юуны өмнө залбирдаг гуйлтын хүн болгож, Бурханы удирдлаганд бат итгэдэг итгэлтэй болоход минь туслаач.

Нэг үг: Юуны өмнө гуйлт өргөдөг хүн

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.20/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.11.22/