БИ БАС ТА НАРЫГ ИЛГЭЭНЭ
Иохан 20:1-31
Гол эшлэл 20:21
1. Мариа булшинд ирээд юуг харсан бэ (1)? Тэр шавь нарт очоод юу гэж хэлсэн бэ (2)? Петр ба өөр шавь нь үүнийг сонсоод яасан бэ (3-4)?
2. Симон булшинд юуг харсан бэ (5-7)? Нөгөө шавь нь юунд итгэсэн бэ (8)? Хараахан тэд юуг ойлгоогүй вэ (9-10)?
3. Мариа яагаад булшны гадаа уйлж байсан бэ (11-13)? Тэр Есүсийг харсан ч яагаад таниагүй вэ (14-15)? Мариа Есүсийг хэзээ таньсан бэ (16)? Есүс Мариад ямар үүрэг өгсөн ба тэрээр Есүсийн амилалыг хэрхэн гэрчилсэн бэ(17, 18)?
4. Шавь нар яагаад иудейчүүдээс айсан бэ (19а)? Есүс ирээд тэдэнд юу айлдсан бэ (19б)? Есүс тэдэнд гар, хажуугаа харуулахад тэд яасан бэ (20)?
5. Есүс шавь нарыг яагаад илгээж байна вэ (21)? Үүргийг биелүүлэхийн төлөө тэдэнд юуг өгсөн бэ(22, 23)? Амилсан Есүстэй уулзсан хүн хэрхэн амьдрах ёстой вэ?
6. Томас яагаад бусад шавь нарын үгэнд итгээгүй вэ (24-25)? Ийм түүнд Есүс хэрхэн итгэлийг суулгасан бэ (26-28)? Есүс яагаад “Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ” гэсэн бол (29)? Уг номыг бичсэн зорилго нь юу вэ (30-31)?