2022 оны Иохан 22-р хичээлийн асуулт (04.03)

Зам, Үнэн, Амь Есүс

Иохан 14:1-31
Гол эшлэл 14:6
1. Шавь нар юунаас болж зүрхээ шаналгаж байна вэ(1а, 13:36)? Тэд яавал энэ шаналлаас ангижирч чадах вэ(1б)? Тэд Түүнд итгэхэд бодитоор ямар зүйлд итгэх хэрэгтэй вэ(2,3)? Есүс шаналж буй шавь нарт яагаад Бурханы хаанчлалын тухай амлалтыг өгсөн бэ?
2. Томас яагаад Есүсийг хаашаа явж байгааг мэдэхгүй байна вэ(4,5)? Амьдралын сүүлчийн хүрэх газрыг мэдэхгүй байгаа Томасын санаа зовиур болон амьдралын талаар ярина уу?
3. Есүс хүмүүсийн очих ёстой эцсийн газар ба түүний зам нь юу гэж хэлсэн бэ(6)? Хүн Бурхан Эцэгт хүрэхгүй бол юу болох вэ? Есүс бидэнд хэрхэн жинхэнэ цорын ганц зам болох вэ(1 Тимот 2:5, Үйлс 4:12)?
4. Филипп Есүсээс яагаад Бурханыг харуулаач гэж гуйсан бэ(7,8)? Ийм тэр Есүс ба Бурхан Эцэг хоёрын харилцааны талаар юунд итгэх хэрэгтэй вэ(9-11)? Есүст итгэдэг нь Түүнээс илүү хэрхэн агуу ажлыг хийж чадах вэ (12-14)?
5. Есүс явбал хэн ирээд шавь нартай үүрд хамт байх вэ(16)? Туслагч нь хэн бөгөөд Тэр шавь нарт хэрхэн туслах вэ(17,26)?
6. Шавь нар яагаад орхигдож өнчирч байна гэж бодох хэрэггүй вэ(18-20)? Шавь нар Есүсийн тушаалуудыг сахих нь яагаад чухал вэ(15, 21-24)?
7. Шавь нар яагаад санаа зовох хэрэггүй вэ(25-27)? Есүсийн өгдөг амар тайван нь энэ ертөнцийнхөөс хэр ялгаатай вэ? Шавь нар Есүсийг Бурханд очиж байгаад нь яагаад баярлах хэрэгтэй байсан бэ(28)? Есүс яагаад урьдчилан энэ бүхнийг хэлсэн бэ(29-31)?

өмнөх нийтлэл2022 Иохан 20-р номлол (03.20) Галаа Петр
Дараагийн нийтлэл2022 оны Иохан 21-р номлол (03.27) Э. Ганболд хн