2022 Иохан 20-р номлол (03.20) Галаа Петр

Буудайн үрийн үнэн

Иохан 12:20-50
Гол эшлэл 12:24

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тар үхвээс олон үр гаргана.”

Өнөөдрийн номлол бол алдартай буудайн үрийн үнэний тухай юм. Эзэн Есүс хүн төрлөхөтний гэмийн төлөөсийг төлж, загалмайн зовлонг эдэлж нас барах уг үйл явдал нь БУУДАЙН ҮР адил болохийг заан өгөх болно. Ямар ч хүн тодорхой зорилготой, үнэ цэнэтэй амьдрахыг хүсдэг. Гэвч харамсалтай нь олон хүмүүс ямар ч амийн үр жимсгүй, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдарсаар л байна. Яг л Библид хэлсэн шиг төөрсөн хонь, гэмийн боол болон амьдарсаар л. Учир нь тэд буудайн үрийн үнэнийг сонсоогүй, сонссон ч ойлгож, хүлээн аваагүй учраас юм. Өнөөдрийн зарилгаар дамжуулан арвин амийн үр жимстэй, үнэ цэнэтэй амьдрах нууц аргыг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Мөн бидэнд Есүсийн өгсөн гэмийн уучлал болон авралын үнэ цэнэ ямар агуу их болохыг олж харан, ухаарч насан турш талархал дүүрэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен
1. Буудайн үрийн үнэн (20-24)
20-г үзээрэй Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек хүн ирсэн байлаа.
Ром 1:16-д “Иудэй түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн” гэжээ. Галат 3:28а “Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй ..” Эндээс үзвэл Энд гарч байгаа грекчүүд гэдэг нь харь үндэстнүүдийг төлөөлж байна.
Алгаслын баяраар дэлхий даяар тархсан иудейчүүд ба Бурханаас эмээдэг харь үндэстэнүүд ч Иерусалимд ирдэг байв. Грекүүд нь мэргэн ухааныг хайдаг, чухалчилдаг хүмүүс байсан/1Кор1:22/. Ийм тэд Есүсийн тэмдэг болон гайхамшигуудыг үйлдсэн тухай, мөн сүүлийн үед сенсац болоод байгаа Лазарыг амилуулсны тухай ч мөн сонссон. Тэгээд бүр үхсэн хүнийг ч амьдруулдаг Есүсийг, Есүсийн гүн ухаан, хүч чадал болон нууцыг мэдэхийг хүссэн байх.
21,22-г үзвэл тэд эхлээд грек нэртэй Филипээс гуйв. Филип Андрейтэй ярилцсаны дараа Есүст дуулгав. Харин Есүс грекүүд ирсэнийг сонсоод юу гэсэн бэ? 23-г үзээрэй “Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ” гэж хэлэв. Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ гэдэг нь юу гэсэн үг бэ? Яагаад игэж хэлсэн бол оо? Эзэн Есүс яг л энэ хэдэн грекчүүдийг хүлээж байсан мэт тунхаглаж эхэлсэн. Учир нь Есүсийн тунхаг нь зөвхөн Иудейчуудад бус харь үндэстнүүдэд ч хамаатай байсан. Тиймээс Тэр тохиромжтой цагийг хүлээж байсан, тэр цаг нь болсон байна. Тэр Иох10:16д хэлэхдээ “Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий” хэмээн хэлж байсан билээ.
Мөн Тэрээ урьд нь “Миний цаг хараахан болоогүй байна” гэдэг байв(2:4, 7:6, 8:20). Харин одоо “Миний цаг ирлээ” гэж байна. Энэ цаг нь АЛДАРШИХ цаг ирлээ гэсэн. Энэ нь загалмайд цовдлогдон нас барах цагийг зааж байна. Харин Есүс яагаад, миний загалмайд үхэх цаг ирлээ гэж хэлэлгүй, алдарших цаг ирлээ гэж хэлсэн бол. Бид эндээс Есүсийн тухай хоёр зүйлсийг сурч болно.
1-рт Есүс загалмайн үхлийг алдар хэмээн үзсэн.
Загалмайд цовдлогдон үхнэ гэдэг нь тухайн үед хамгийн аймшигтай, хамгийн ичгүүртэй, хамгийн зовлонтой, хараагдсан цаазын ял байв. Үүнийг амсах нь төгсгөл ба ялагдлын тэмдэг байв. Гэтэл Есүс алдарших цаг гэсэн. Учир нь Есүс загалмайд үхсэний дараа амилах алдарыг мэдэж байсан. Мөн загалмайн зовлон ба үхлээр дамжуулан бүх хүн төрлөхтний гэмийн асуудал бүрэн шийдэгдэж, үүнд итгэсэн хүн бүр үнэ төлбөргүй итгэлээр аврагдах учраас юм. Тиймээс Есүсийн загалмайн үхэл нь ялагдал бус, хүн төрлөхтнийг аврах, хамгийн агуу хүч чадалтай, мэргэн ухаан юм(1Кор 1:25). Есүс ийнхүү загалмайн нууцыг мэдсэн учраас алдар хэмээн үзэв.
2-рт Есүс Өөрийн үхлээр дамжин тоолшгүй их үр жимс төрүүлнэ гэдгийг мэдэж байсан.
Есүс Өөрийн үхлээр дамжуулан Иудей төдийгүй, харь үндэстнүүдийн дунд, гарах олон амийн үр жимсийг харсан. Есүс загалмайн үхлийн өмнө шантран гунигалахаас илүү ийнхүү Бурханы алдарыг хараад, итгэлээр бат зогсов.
Есүс өөрийн загалмайн үхэл нь яагаад Алдар болохыг буудайн үрийн зүйрлэлээр хамгийн ойлгомжтой, оновчтойгоор тайлбарлав. 24-г үзээрэй Бүгдээрээ хамт үзье “Үнэнээр үнэнээр Би та нар хэлий. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана.” Ганцхан буудайн үр болжиморийн нэг удаагийн хоол ч болохгүй маш өчүүхэн зүйл. Ер нь үр гэдэг зүйл том, жижиг янз бүр байдаг ч нэг нийтлэг зүйл нь гадуураа маш нарийн хамгаалалт болсон бүрхүүлтэй байдаг. Харин түүн дотор, амь байгаа тул тоолшгүй их үр жисмийг гаргах боломжтой байдаг. Тариачин ганц буудайн үр түүн дотор агуулагдаж буй амийн хүч чадлыг мэддэг учраас үрийг агуулахад хадгалалгүй, газарт ном ёсоор нь тарьдаг.
Нэг буудайн үр жимс ургуулахын төлөө, хэд хэдэн явцыг туулах хэрэгтэй. Эхлээд газарт унан 2-3см-н гүн шороонд суулгагдах хэрэгтэй. Түүний дараа үндэслэн, түүгээр дамжуулан усаа татаж авдаг. Соёолсны дараа нарын туяа болон нүүрстөрөгчийн урвалд орон дээш ургаж эхэлдэг. Харин энэ явц дээр соёо өөрөө ургах, чадалтай болтол үрээс шим тэжээл авах нь чухал байдаг. Тэгээд эцэст нь үрийн хоосон хальсыг үлдээдэг. Дараа нь хальс хүртэл задраад бодроо болдог байна. Энэ бол буудан үрийн үхэх үйл явц юм. Энэхүү үр үхэх үйл явц нь шороонд нүднээс далд огж, харагдахгүй боловч, энэ явцгүйгээр хэзээ ч үр жимс ургуулж чадахгүй. Тиймээс нэг буудайн үр газар унан үхнэ гэдэг нь Өөрийгөө бүрэн хоослон золиосолсоноор шинэ амийг төрүүлэхийг хэлж байна. Үүнээс харахад үхнэ гэдэг нь замхаран алга болох биш, дуусах, төгсөх бус харин шинэ амийг төрүүлэхийн төлөө хийгдэх, бүтээлийн ажил гэдгийг мэдэж болно.
Нэг буудайн үр үхэхгүй бол нэг хэвээрэй үлдэнэ. Гэвч газар унан үхвэл, нэг үрээс, 100-125 орчим үрийг боловсруулдаг. 100-н үр дахиад газар унан үхвэл дараа жил 100000, 5-н жилийн дараа 17,000 мянган шуудай үрийг хураана гэнэ. Энэ нь 200 хүн өдрийн 3-н удаа буудайгаар хоололсон ч, 34-н жил идэх хэмжээтэй болно. Энэхүү өчүүхэн нэг буудайн үрийн боломж нь үнэхээр санаанд оромгүй, төсөөлөшгүй их болдог байна. Харин энэхүү амийн нөөц бололцоо хэрэгжин, олон үр жимсийг гаргах гэвэл 100% ялзарч, задрах, үхэх явцийг шаардана. 98% ч биш 100% үхэх хэрэгтэй.
Нэг буудайн үр газар унан үхэх нь Есүс шиг Бурханы өгсөн үүргийн төлөө, Өөрийгөө бүрэн зориулан золиослохыг хэлж байна. Үүний төлөө Өөрийнхөө хүсэл таалал, өөрийн нэр төр, хувийн амбиц, кариар гэх мэт хамгаас чухал мэт боловч энэ дэлхийн түр зуурын зүйлсийг үгүйсгэх хэрэгтэй болно. Энэ нь мэдээж амар ялбар биш, хэцүү зовлонтой боловч, өөрийгөө алдах бус, харин ч илүү өөрийн үнэ цэнийг олж, арвин амийн үр жимсийг төрүүлэх, утга учиртай явц юм. Олон итгэгчид, нэг үүрэгт хүлэгдэн, амьдрах дургүй байдаг. Эзэн Есүсийн өршөөл, авралыг хүлээн авсан дагалдагчид бид ямар ва нэг золиос гаргахыг хүсдэггүй бол, буудайн үр шиг үнэний дагуу амьдрахгүй бол, 5, 10, 20 жил өнгөрсөн ч нэг үр хэвээрэй үлдэх болно. Тэгээд эцэст нь нэг үр адил амийг ч алдана. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй. Амьдралын үнэн буюу жам ёс, байгалийн хууль юм.
Энэ буудайн үрийн үнэний бийлэлт нь Есүс Өөрөө юм. Есүс энэ үнэнийг заагаад зогсолгүй, Өөрөө хэрэгжүүлсэн юм. Есүс Бурхантай адил боловч, тэнгэрийн алдар ба эрх мэдлийг орхин, энэ газарт унан, нэг буудан үр мэт болсон. Малын тэвчшинд төлөв даруугаар мэндэлсэнээр, бидний муу хувь заяаг үүрч, бидний тарчиг, гачигдалтай, зовлонт амьдралыг амсан, өлсөж, цангаж, хөөгдөж, мөн толгой хорогдох газаргүй амьдрасан. Есүс үйлчлүүлэн, хүндлэгдэх зохистой нэгэн боловч, гэмтэй сул дорой бидний боол мэт үйлчлэн, Өөрийгөө хоослон амьдарсан. Есүс үргэлж сайныг үйлддэг ч, хүмүүст буруутгагдан, гүтгүүлж, доромжлогдсон. Тэр та бидний төлөө гологдож, эцэст нь Өөрийгөө бүрэн, үгүйсгэж, загалмайд зовдлогдон нас барсан. Түүнд ямар ч алдаа зөрчил, гэм буруу байгаагүй. Харин гэмтэй биднийг аврахын төлөө, бидний оронд амь насаа золиосолсон юм. Есүс нэг буудайн үр болж, Өөрийгөө бүрэн золиосолсноор тоолшгүй олон хүнийг авран, амийн үр жимсийг төрүүлсэн юм. Та бид ийм их, АСАР ИХ үнэ цэнэ, золилтоор аврагдсан юм. Энэ цагт Таны төлөөх энэ их үнэ цэнийг тунгаан бодоосой гэж хүсэн байна, Агуу хайрын Эзэн Есүсийг хайрлахын тулд би юу хийж чадах бэ? Гэж тунгаан бодоорой. Та юу хийж чадах бэ? 1, 5, 10 удаа бус насан туршдаа Түүнийг хайрлан амьдраасай хэмээн хүсэн ерөөж, гуйн залбирч байна. Талархал болон магтаалыг үеийн үед Түүнд өргөн амьдраарай. Биднийг аврахаар нэг буудайн үр болж, амьдарсан Есүсийг талархан магтацгаая. Амен
2. Амиа алдана, эсвэл хадгална (25,26)
Буудайн үрийн жишээ Есүст төдийгүй, бидэнд ч хэрэгжнэ. Бидний амьдрал нэг буудайн үртэй адил юм. Хүн бүрд олон үр жимс гаргах буудайн үр адил НЭГ амь өгөгдсөн(Эх2:7б “.. амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ”). Хүн хамгийн түрүүнд амиа л боддог, хүн амиа хайрлах энэ сэтгэл нь цусанд нь шингэсэн байдаг. Би амиа хайрлахгүй амьдармаар байна гэдэг хүн нэг ч байхгүй. Тэглээ гээд хүн би л болж байвал болоо, бусад нь надад огт падгүй хэмээн амьдарвал юу болох бэ?
Одоо 25-р эшлэлийг үзээрэй “Амий хайрлагч нь Түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь Түүнийгээ мөнх амийн хүртэл хадгална” Амийг өөрийнхөө л төлөө зориулагч нь амиа хайрлагч юм. Амиа хайрлагч нь өөрийн карайр, өөрийн нэр хүндийн төлөө амьдардаг. Бурхан амийн үг, зарилгаар ойлгуулах үед хүн зүрх сэтгэл дотроо тэмцэлдэж эхэлдэг. Сүнсний хүсэл болон махан биеийн хүсэл нь байнга зөрчилдөж байдаг учраас итгэлийн шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тэгсэн ч Бурханы өмнө очин нугарч, хугарч, шалдаа буун, өөрийгөө хаглахгүй л бол амин хувиа хичээсээр л байх болно. Ямар ч хохирол амсахгүй, эрэсдэл гаргах байхыг л хүсэх болдог, бусдыг аврахын төлөө, сэтгэлийн зовиур зовлон байхгүй, зөвхөн өөрийгөө хөгжүүлэн, өөрийн ханамжийг л хайн амьдарах болно. Хүн амиа хайрлан өөрийн ашиг сонирхол ба дур хүслээр амьдарвал, эрх чөлөөтэй, баяр хөөртэй болох юм шиг санагдана. Гэвч бодит байдал тийм байдаггүй, өөрийгөө алдахгүйн төлөө хичнээн хичээсэн ч үргэлж санаа зовиуртай, зөрчилдөөнтэй, айдастай амьдардаг. Махан биеийн амьдрал дуусах хүртэл нэг үр хэвээр байгаад, эцэст нь үхэлтэй хамт бүгдийг нь алдах болно. Үүгээр зогсохгүй, эцсийн шүүлтийн өдөр Бурханы шудрага шүүлтээр, шүүгдэх болно.
Харин энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь юу болох вэ? Амиа үзэн ядах гэдэг нь гэмийн хүсэл тачаалууд болон, өөрийгөө хайрлан амин хувиа хичээх сэтгэлийг үгүйсгэхийг хэлж байна. Мөн Хуучин гэмт чанараа үхүүлэх ёстойг заан өгч байна. Есүсийн АГУУ хайрыг ухаарсан учраас Түүнд талархан Түүнийг хайрлах хайр нь өөрийгөө хайрлах хайртай харьцуулахын аргагүй юм байна аа гэдгийг ухаарах нь амиа үзэн ядах явдал юм. Бид өөрсдийн гэмт чанар, махбодын хүсэл болон Христийг нэгэн зэрэг хайрлах боломжгүй юм.
Лук9:23-д хэлсэнчлэн Есүсийн дагалдагчаар амьдрахыг зааж байна. Авралын ажлын төлөө Есүсийг дууриан цаг зав, эд мөнгөө, залуу нас ба хувийн хүсэл төлөвлөгөө бүгдийг золиослохыг хэлж байна.
Амиа үзэн ядагч нь энэ ертөнцөд үргэлж, хохирол амсаж, ашиггүй амьдран, бусдаас хоцрон өөрийгөө алдах мэт учраас та бусдын нүдэнд мунхаг хүн мэт харагдах болно. Харин бүгдийг алдаж байга юм шиг хэрнээ, харин ч амийг мөнхөд хадгалах болно хэмээн заан өгч байна.
Одоо 26-г үзээрэй “Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна миний зарц тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг эцэг минь хүндэлнэ” Хэдэн грек хүн Түүнийг хайж ирсэн шиг, Эзэн Есүсийг зүрх сэтгэлээрээ, үнэнээр эрэн хайх нь чухал боловч, энэ нь хангалтгүй юм. Энэ бол анхны алхам, цаашлаад Түүнд бүх зүрхээрээ итгэж, Түүнийг дагадаг, Түүнд үйлчилдэг амьдралаар амьдрах хэргтэй гэдгийг заан өгч байна. Хэн нэгэн хаа нэг газарт очиод тэндээ Эзэнийг байлгах гэдэг. Гэвч Бурхан хүний байгаа газар бүрт байх боломжгүй, харин Бурханы байгаа газарт хүн бүр байх ёстой гэдгийг мөн заан өгч байна. Яг л гэрэл харанхуй хоёр нэг дор орших боломжгүйтэй адил. Итгэгчид бүгд Есүст үйлчилдэг байх ёстой хэмээн тушааж байна. Тэгэхийн тулд Есүсийг дагах хэрэгтэй. Тэгээд Есүсийн байгаа газарт байх болно. Өөрөөр хэлбэл Хоньчин хаашаа бид тийшээ байх болно. Ийнхүү Түүнд үйлчилдэг хүн нь Есүстэй хамт тэнгэрийн хаанчлалын алдарт оролцох болно. Мөн Бурхан эцэг ч түүнийг нандигнан хүндлэх болно. Таныг эргэн тойрны хэн ч хүндлэхгүй, бүр голж, гутаан доромжилж болно. Гэвч Орчлон ертөнцийг бүтээгч цорын ганц Амьд Бурхан таныг хүндлэх болно. Амен Энэ бол энэ дэлхий дээр хэнийч өгч чадахгүй, юугаар ч орлуулашгүй АГУУ Ивээл, Ерөөл юм. Амен
Нэг буудайн үр мэт амьдарсан олон мянган хүмүүсийн түүх байдаг. Тэдний нэг нь бидний сайн мэдэх ЮБФ чуулганыг үүсгэн байгуулцсан Миссионер Сара Бэри хоньчин юм. Одоо 92 настай, Тэрээр 1930 оны 1 сарын 21нд АНУ-ын Миссиссипи (Mississippi) мужид нэгэн баян тариачны гэрт төрсөн. Тэрээр хүүхэд байхын л ар гэрийн нөхцөл сайн, мөн их цовоо сэргэлэн, үзэсгэлэнтэй байсан тийм учраас түүнийг “Миссиссипийн гүнж” гэж дууддаг байсан байна. Оюутан болоод 2-р курст байхдаа Ром1:17 “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэсэн зарлигаар дамжуулан Бурхантай хувиараа уулзан, Бурханд өөрийн бүх амьдралаа зориулахаар итгэлийн шийдвэр гаргасан. Сургуулиа төгссөний дараагаар Библийн сургууль суралцан, СМ болон илгээлийн олон үйлчлэл оролцон маш их эрч хүчтэй, гал халуун байсан. Тухайн үед 1950-1953 онд болсон Солонгосын дайны тухай мэдээ үзэх бүрт түүний сэтгэл маш их өвдөх болов. Улмаар дайны талбарт очиод тулалдаж чадахгүй ч гэсэн, миссионераар очиод энх тайвны Хаан Есүс Христийг дамжуулна гэж шийдсэн байна. Тэгээд 25 настайдаа 1955 онд анх Солонгост очисон. Анх хоосон юу юу ч байхгүй хүнд нөхцөлийн дурд эхлүүлсэн оюутны хөдөлгөөн нь 1961 онд Оюутны Библи Унших Цуглаан болон өрөгжсөн байна. Уйггуй залбирал, золиос зориулалтыг Бурхан ерөөж дэлхийн өнцөг булан бүрт салбар чуулгануудыг байгуулан олон олон хоньчид, миссионер, пастор удирдагчидыг төрүүлэн босгож өгсөн. Хожим нь Сара Бэри хоньчин сэтгэгдэл дээрээ хуваалцахдаа Эзэн намайг маш их хайрласан, Миссионер болсон тэр цагаас би Эзэн Есүстэй гэрэлсэн хэмээн гэрчилсэн байна. Мөн Бурхан намайг ашиглан Өөрийн гахамшигт ажлаа гүйцэлдүүлсэн юм хэмээн хэлсэн. Тэрээг яг л элч Паулын адил дэлхийн оюутан залуусын төлөө насан турш Эзэн Есүсийн хамт одоо ч үйлчилсээр, залбирсаар л байгаа. Түүний амьдарлын чухал зүйл нь бидний өнөөдөр суралцаж буй Иох12:24 юм. Амен. Нэг хүний итгэлийн шийдвэр, золиос зориулалт нь яг л буудайн үр шиг өнөөдөр далхийн өнцөг булан бүр маш олон амийг бий болгосон юм.
Дүгнэлт: Бидний амьдрал нь нэг буудайн үртэй адил юм. Бид өөрийгөө хайрлан амиа алдалгүй амьдрахыг хичээн хичээсэн ч, хэзээ нэгэн цагт үхээд алга болно. Тэгвэл нэг буудайн үртэй адил өөрийн амийг юунд зориулах вэ? Энэ нандин амийг мөнхөд хадгалахын төлөө хэрхэн амьдрах вэ? Есүс биднийг аврахын төлөө нэг буйдан үр болж үхсэн, Өөрийн амийг үзэн ядаж, загалмайг үүрсэнээр тоолшгүй олон амийн үр жимсийг төрүүлсээр байна. Бид ч Есүс ба оюутан хоньдын төлөө нэг буудан үр болж, үхсэнээр амийн үр жимсийг төрүүлдэг ерөөлтэй хүмүүс болохыг хүсэн гуйж байна.

өмнөх нийтлэл2022 оны Иохан 21-р хичээл (03.27)
Дараагийн нийтлэл2022 оны Иохан 22-р хичээлийн асуулт (04.03)