Цангасан хүн бүр ирэгтүн
Исаиа 55:1-13
Гол эшлэл 55:1а
“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн”
1. Над уруу ирээд сонсонсогтун (1-5)
Бурханаас холдсон Израиль нь цангасан хүн шиг байв. Учир нь тэдний сүнс нь ханахгүй шаналж. Хүмүүс сүнсний цангаагаа тайлахын тулд янз бүрийн зүйлийг эргэн хайдаг. Хол газар аялан нүд тайлж, ПС тоголоомонд донтож, кино үзэж, мөн хайр дурлалаар дамжин цангасан сэтгэлээ хангах гэдэг. Гэвч үнэндээ ийм зүйлс нь сүнсний цангааг улам нэмэгдүүлдэг. Бурхан “Юунд та нар талх биш юманд мөнгө зарцуулна вэ?” гэж харамсан хэлж байна(2а). Мөн “Намайг сонсон сонсож, сайныг нь ид” гэж уриалж байна(2б). Бид өдөр бүр Эзэний баярын мэдээг анхааран сонсох хэрэгтэй. Тэгээд Түүний үгийг хүлээн авахад гэмээ ухааран гэмшиж чадна. Тэгэхэд Эзэн биднийг гэмийг өршөөж, Ариун Сүнсийг бэлэглэнэ. Мөн Давидад өгсөн мөнхийн хайрын гэрээг ч зөвшөөрнө(1 Сам 7:14,15). Ингэхэд бидний сүнс амьтай болж, жинхэнэ ханамж, баяр хөөрийг эдлэх болно.
2. Олдож болох үед нь Эзэнийг хайгтун (6-13)
“Олдож болох үе нь” гэдэг нь бидэнд баярын мэдээг сонсгон авралын ивээлийг зөвшөөрөх цаг гэсэн үг юм. Бурхан биднийг ивээх гэж ойртон ирэх үед Түүнийг дуудаж, идэвхтэй эрэн хайх хэрэгтэй. Учир нь Бурхан биднийг үүрд мөнх хүлээж, боломж өгдөг билээ. Бурхантай уулзах боломжтой байгаа яг энэ үед л хорон муу санаа бодоосоо эргэн Бурхан уруу буцах хэрэгтэй. Тэгвэл Бурхан бүх гэмийг өршөөж өгнө. Бурханы өршөөл нь бидний бодож байгаагаас хамаагүй илүү гүнзгий, өргөн байдаг(8,9). Түүний өршөөл болон амлалт нь заавал биелэгддэг гэдгийг ухааран, дуулгавартай дагах хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь! Таны өршөөлийн сайхан дуу хоолойг анхааран сонсохгүй амьдарсандаа гэмшиж байна. Би одоо Тань уруу эргэж байна. Цангаж хуурайшсан миний сэтгэл сүнсийг эдгээж, баяр хөөртэй, хангалуун болгож өгөөч.
Ганц: “Цангасан хүн бүр Над уруу ирээрэй”