Өдөр бүрийн хоол /2025.01.24/

ШУДРАГА ЁСЫГ САХИН, ЗӨВИЙГ ҮЙЛДЭГТҮН

Исаиа 56:1-12

“Шудрага ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн. Учир нь Миний аврал ирэх гэж байна.” (1б)

1.Шудрага ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн (1-8)
Израиль өөрийгөө сонгогдсон ард түмэн хэмээн бардамнаж, дураар зүйлээ үйлдэж байв. Тэд өөрсдийгөө Бурханд үйлчилдэг гэж боддог байв. Харин энэ нь зөвхөн хэлбэр төдий л байв. Яагаад гэвэл тэд Бурханы хүсдэг шудрага ёс ба зөвийг үйлддэггүй байсан.(1) Тэд амралтын өдрийг бузарлаж, мууг үйлдэхдээ гараа татдаггүй байсан бөгөөд өөрийгөө л баярлуулах зүйлсийг үйлджээ.(2) Ийм хүмүүст Бурхан Өөрийн аврал ба зөвийг илэрхийлдэггүй юм. Харин Өөрийг нь хүндлэх сэтгэлээр амралтын өдрийг сахиж, гараараа мууг үйлдэхгүй, Бурханд тааламжтай зүйлийг сонгон, Түүний амлалтын үгнээс чанга атган итгэлээр амьдрагч хүнийг л ивээх болно. Ингэж амьдарсан хэнийг ч гэсэн, бүр энэ дэлхийд дорд үзэгддэг тайган хүн байсан ч үүрд мөнх Бурханы хүүхэд болгоно. Мөн Бурхантай нэгдэж, Түүнийг хайрлан үйлчилдэг харь хүнийг ч Бурхан Өөрийн ариун ууланд аваачиж, тэдний залбирлыг баяртайгаар хүлээж авах болно. Бурхан хүний гадна төрх болон нийгэм дэх байр сууриас нь илүү, Өөрт нь хандсан итгэл ба хайрыг харж ерөөдөг юм.
2.Ухаангүй хоньчид (9-12)
Тухайн үед Бурханы зарцаар дуудагдсан шашны удирдагчид нь цаг үеийнхээ харуулын үүргийг гүйццэтгэдэг байв. Гэвч тэд сүнсээр сохор, юу ч мэдэж ухаарахгүй, хэлгүй нохой мэт болов. Яагаад ийм болсон бэ? Учир нь тэд назгайран унтах дуртай, дэлхийн зүйлд шунаж, өөрсдийн ашгийг л хайдаг байв. Мөн дэлхийн зугаа цэнгэлд умбаж байв. Тэд бол үнэхээр ухаангүй хоньчид юм. Ард түмэн шийтгэл авах болсны хариуцлагыг тэд хүлээх ёстой.
Залбирал: Эзэн минь, Би ухаангүй хоньчин байсандаа гэмшиж байна. Би Таныг хайрлан, Тантай нэгдэж, Таны өмнө очин залбирсанаар энэ цаг үеийг сэрээдэг харуулаар амьдрахыг хүсэж байна.

Нэг үг: Сүнсний харуулын үүрэг гүйцэтгэе

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.23/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.01.25/