Өдөр бүрийн хоол /2025.03.11/

Адил санаагаар нягт нэгдэгтүн

1Коринт 1:10-17

“Харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.”(10б)

1. Адил санаагаар нягт нэгд (10-13)
Есүсийн цуглаан бол гэмших хэрэггүй гэм зэмгүй цэвэр ариун хүмүүсийн цуглаан биш юм. Бурханы хүүхэд библийг сурч, итгэлийг өсгөдөг газар буюу гэм ба сатантай тэмцэх сүнсний дайны талбар юм. Гэмтэй сул дорой хүмүүс ирдэг учраас янз бүрийн асуудал ч гарна. Түүний нэг нь хагарал юм. Коринт цуглааныхан өөрийг нь Есүст итгүүлж өгсөн хүний нэрээр хэдэн хэсэг хуваагдаж, хоорондоо хэрэлддэг байжээ. “Би бол Паулынх, би Апоолынх, би Кээфийнх (Петрийнх), би Христийнх гэлцдэг байсан. Энэхүү хагарал нь Христийг дахиад загалмайд цовдлогдон нас барсан хүн бол зөвхөн Есүс юм. Итгэгчид нь Есүсийн сэтгэлийг агуулж, сэтгэл санаагаар нягт нэгдэх хэрэгтэй.

2. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд чармайлт гаргагтун (14-17)
Ер нь хэрүүл маргаан бол санаа бодлын өчүүхэн зөрөлдөөнөөс үүсдэг. Ёслол, сүмийн зохион байгуулалт, эрх мэдэл зэрэг зүйлд санал зөрснөөс маргаан гардаг ба үүний цаана хувь хүний шунаг сэтгэл байдаг. 17-р зүйлийг үзээрэй! Цуглааны угийн үүрэг бол баптисм хүртээх явдал биш, харин сайн мэдээг дэлгэрүүлэх явдал юм. Цуглааныхан сайн мэдээг дэлгэрүүлэх үүргийг биелүүлэх гэж бүх хүч гарган зүтгэхэд дэмий маргаанаас зайлсхийж чадна .

Гуйлт: Манай цуглааныхан Христийн дотор нэгдэж, зөвхөн сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд л чармайлт гаргахад туслаач.

Нэг үг: “Сэтгэлээр нягт нэгдэж сайн мэдээний ажлыг хийгтүн”.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.12/