Өдөр бүрийн хоол /2025.03.10/

Бурхан бол итгэмжит

1Коринт 1:1-9

“Бурхан бол итгэмжит. Та нар бол Түүгээр дамжуулан Түүний Хүү нь болох бидний Эзэн Есүс Христтэй нөхөрлөхөөр дуудагдсан юм.”(9)

1. Ариун хүмүүс гэж дууддаг Бурхан (1-3)
Паул өөрөө Бурханы бүрэн хүсэл ба дуудлагаар Христ Есүсийн элч болсон гэдэгт бат итгэж байсан. Бас Коринт дахь цуглааны итгэгчид ч гэсэн Бурханы хүслээр дуудагдсан ба Христ Есүсийн дотор ариутгагдсан гэдэгт бат итгэсэн билээ. Гэмээр дүүрэн Коринт хотынхон Бурханы хүүхдүүд болсныг Бурханы хүсэл гэж тайлбарлахаас өөр аргагүй.

2. Эцэс хүртэл бататгах Бурхан (3-9)
Коринт дахь цуглаан бол гэмийн орчин нөлөөнөөс болж олон асуудалтай байсан. Гэхдээ Паул нь итгэлийн нүдээр Бурханы үйлсийг харж, талархалыг илэрхийлжээ. Сайн мэдээ нь гэмтэй тэднийг ариун хүмүүс болгон өөрчилсөн юм. Ариун Сүнсний бэлэг тэдэнд дүүрэн байсан билээ. Энэ мэт хүн нь өчүүхэн сул дорой боловч биднийг дуудаж, хүү нь болох Есүс Христтэй нөхөрлүүлж өгдөг Бурхан бол итгэмжит ба хувирашгүй билээ. Паул нь тэдний дотор Христийн тухай гэрчлэл батажсанд талархжээ(6). Мөн Бурхан тэдний итгэлийг эцэс хүртэл бататгаж өгнө гэдэгт бат итгэв(8). Өчүүхэн сул дорой, дандаа гэмд унадаг хоньдыг харахад тэдэнд туслах ёстой хоньчны сэтгэл нь санаа зовиураар дүүрэн болдог. Харин тэднийг дуудаж, эцэс хүртэл бататгаж өгөх Бурханыг харахад бид эцэс хүртэл хоньдод үйлчилж чадна.

Гуйлт: Эзэн минь ээ! Аргагүй сул дорой өөрийг болон хоньдыг харвал сэтгэл минь тавгүй болдог. Харин итгэмжит Бурханыг харахад шинэ хүч ордог.

Нэг үг: “Эцэс хүртэл бататгах Бурхан”

өмнөх нийтлэл1Коринт номын танилцуулга
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.11/