1Коринт номын танилцуулга

1Коринт

Паул Коринт дахь цуглааны хагарлын тухай сураг сонсоод түүний учрыг тогтож (1:18-4:21), сайн мэдээнд зохистойгоор уг асуудлыг шийдвэрлэхийг зөвлөхийн тулд эл захидлыг бичсэн. Паул нь хагарлын учрыг “Бурханы цэцэн ухаан болох сайн мэдээг (2:6-3:4) зөв ойлгоогүйгээс үүдсэн гэдгийг илрүүлж, мөн сайн мэдээний дэлгэрүүлэгч нь Бурханы өмнө хариуцлагатай байснаар хагарлыг үгүй болгох төдийгүй, өөрийн хийсэн зүйлийн тухай зөв ойлгохыг ятгав. (4:6-21)
Бас цуглаан дотор садар самуун, итгэгчдийн хоорондын асуудлыг шүүхэд ханддагийг дурьдаж, итгэгчид цэвэр ариунаар амьдрах ёстойг онцгойлон хэлжээ. (5:1-6:20).
Мөн уг захидлын сүүлийн хэсэгт Паул нь итгэгчдийн гэрлэлт (7:1-40), хиймэл шүтээнүүдэд өргөсөн тахил (8:1-11:1), хүндэтгэх цуглаан (11:2-14:40), дахин амилалт (15:1-58) зэрэг асуудалд хариулж, итгэгчдэд өдөр бүр тулгардаг асуудалд хэрхэн яаж хандан шийдвэрлэхийг зааж өгсөн юм.

Зохиогч болон бичсэн цаг, үе
Уг библийг зохиогч нь элч Паул юм. (1:1-3). Тэрээр М.Э 55 оны орчим сайн мэдээ түгээлтийн 3 дахь аялал хийж байх хугацаанд (М.Э 53-58 он) Эфэст байхад уг библийг зохиосон гэж эрдэмтэд таамагладаг. (1Коринт 16:8), 16:19, Үйлс 18:18-21)
Бичсэн зорилго:
1. Урьд бичсэн захидлын тухай буруу ойлголтыг засахын тулд
2. Коринт дахь цуглааны маргаан (1:11) ба итгэлийн амьдралын тухай библид үндэслэн хариулт өгөхийн тулд.

Уг библийн онцлог:
Итгэгчдэд тулгардаг бодит асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхийг зааж өгч байна.

өмнөх нийтлэл2023 оны Матай 5-р хичээл (03.05) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.03.10/