Намтар гэрчлэл-5
“АМЬД БАЙГАА НЬ БИ БИШ, ХАРИН МИНИЙ ДОТОР АМЬДАРДАГ ХРИСТ ЮМ!”
Сайн байцгаана уу. Намайг Кристиан Мисурак гэдэг. Энэ манай гэр бүл. Нөхөр Матай минь миний найз, миний хад, миний хамтран зүтгэгч юм. Дөрвөн хөөрхөн хүүхэд, Боаз (7), Жакин (6), Езекиел (4), болон Селеце (2). Миний бие 1982 онд шинэхэн итгэгч болсон гэр бүлд мэндэлсэн. Хүүхэд нас минь тогтвортой, аюулгүй, хөгжилтэй байсан. Хүүхэд байхаасаа л би өөрөө замаа олчихно гэж боддог байсан ба тэгж амьдарсан. Миний хувиа хичээсэн зан ихэнхдээ хор хөнөөлгүй байсан ч аажмаар хулгайлж, худлаа ярих болсон. Дунд сургуульд байхдаа хувиа хичээсэн зангийнхаа боол байсан. Өөрийн дураар, мэдрэмжээрээ найз залуугаасаа салж, буцаж нийлдэг байлаа. Би өдөр бүр л хичээлдээ хоцортлоо их унтаж, хагас сайн өдөр нь сургууль дээрээ өнждөг байлаа. 2000 онд Чикаго дахь Урлаг, хэвлэл мэдээллийн коллежид элсэн орсон. Эхний жил нь би өрөөнийхөө охиныг их зовоов. Өрөөний охиноо хөдөө явсан хойгуур нь өрөөндөө үдэшлэг зохион байгуулж, миний нэг найз түүний эмээгийнх нь оёж өгсөн орны бүтээлэг дээр бөөлжиж орхив. Маргааш нь өрөөний охин маань гэнэт буцаж ирээд бүтээлгээ тийм болсныг хараад маш их уурласан. Би эвгүй байдалд орсон ч үнэндээ түүнийг огч хайхраагүй. Миний шоуны амьдрал үргэлжилсээр. Нэг өдөр найз минь үр хөндүүлэх зардлын мөнгө зээлүүлээч гэж гуйв. Би шууд зөвшөөрч, зээлүүлсэн. Хэрэв энэ зүйл надад тохиолдсон байсан ч ингэх л байсан. Коллежийн 3-р курст байхдаа би золгүй нэгэн байв. Би амьдралын утга учрыг олохыг хүсэх болов. Тэгээд аавдаа хамт библи уншихыг санал тавив. Бид 7 хоногт 1 удаа уулзаж сайнмэдээг судалдаг болов. Тийнхүү библи бол үнэний ганхашгүй эх үүсвэр болохыг мэдэх болсон. Энэ үед ЮБФ-ийн нэг охин намайг библийн хичээлд урив. Эхлэл номоос судлах нь сонирхолтой, гайхмаар байв. Хэдийгээр библийн хичээлд дуртай байсан ч би Чикаго ЮБФ цуглаанд дургүй байв. Эвгүй санагдаж мөн оюутны үйлчлэлийн талаар тоодоггүй байв. Гэвч библийн багш минь ЮБФ цуглаан болон одоо явж буй цуглааны аль нэгийг сонгохыг санал болгосон. Би миний амьдралын замыг өөр хэн нэгэн заахыг зөвшөөрөөгүй тул нөгөө цуглаандаа явна гэж хэлсэн. Жилийн дараа Ариун сүнс надад ЮБФ цуглааны талаар сануулсан. Тэгээд би Есүст За, би буцаж очоод юу болохыг харъя гэсэн. 2004 оны сүүлээр би библийн багш уруугаа ярихад тэр намайг Христмасын хүндэтгэлийн цуглаанд урьлаа. Энэ нь миний сүүлд мэдэрсэнтэй адил урт бас сонин байлаа, гэвч би амар тайван байв. Тэгээд би Чикаго ЮБФ-т явж эхэлсэн. Тэр зун Иохан 21 бүлгээс суралцаж, “Кристиан чи намайг хайралдаг бол миний хоньдыг тэжээ” гэсэн үгийг сонссон. Есүсийн дуудлагын хүлээн авсан би балмагдаж уйлсан. Энэ үеэс гаргасан итгэлийн нэг жижиг шийдвэр нь оюутнуудыг библийн хичээлд урих байв. Урлагийн сургуулийн охидуудтой нөхөрлөх болсон. Тэд ч Христтэй уулзаж, оюутнуудтай библи судалж, нэгэн сэтгэлээр үйлчлэх болов. Зарим нэг нь Бурханлаг гэр бүлийг байгуулсан. Би төлөвшөөгүй, зүйлс эмх замбараагүй байсан ч Есүс ажлаа хийсэр байсан. Хоньчны амьдрал үргэлжилж, би Есүсийг үл тоох болов. Миний дотоод хүн бүр дордож байлаа. Энэ үед Матт-тэй гэр бүл байгуулахын төлөө залбирахыг санал болгосон. Матт сайн нөхөр байж чадах ба Бурхан ийнхүү удирдаж байгааг мэдэрсэн ч би нэг л айж байв. 2008 онд би стрессээс болж сэтгэл гутралд орсон. Пастор Рон Вард-д хандсан ба 1Иохан номыг хамт судалсан. Тэрээр надаас найзалж байсан залуучуудын талаар бичиж, миний гэмтэй амьдралын хэв маягийг илчлэхийг хүссэн. Үүсгэсэн харилцаа бүрт би зөвхөн өөрийгөө боддог байсан. Пастор Рон маш зөөлнөөр Кристиан, чи бол хувиа хичээгч гэж хэлэхийг сонсоод би уйлсан. Би хүмүүсийг эд зүйлс мэт хандаж байсандаа гэмшсэн. Шархлуулсан хүн бүрийнхээ төлөө залбирсан. Гэхдээ энэ байдлаас намайг зогсоох зүйл үгүй мэт санагдсан. Би хараагдсан нэгэн байв. Энэ байдлыг Рон пасторт тайлбарлахад тэр надад Галат 3:13a эшлэлийг өгсөн. “Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм…” Тэр жилийн 10 сард би Монгол уруу илгээлтээр явсан. Бурханы үг болон Монголын итгэгч ахан дүүсийн цэвэр итгэлийг хараад сэргэсэн. Буцах үед тэднээс 15 хүн онгоцны буудал дээр хүргэж өгөн, намайг холдтол орхихгүйгээр цонх цохин гараараа дахин дахин даллаж байсан юм. Тэднээр дамжуулан мэдрүүлсэн Бурханы хайранд биширсэн. Нислэгийн эхний 3 цагт би баяр хөөрийн нулимстай буцав. Буцаж ирээд би Рон пасторт намайг Матт Мисурактай гэрлэхийг Бурхан хүссэн гэж итгэж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2009 оны 10 сард гэрлэсэн. 2013 оноос Коллежийн нөхөрлөлийг хүн бүр ямар нэг шалтгаанаар орхих болив. Матт бид хоёр жижиг Ким Сара хоньчны удирдлага дор Урлагийн сургуулийн үйлчлэлийг дахин эхлүүлэхээр дасгалжуулагдаж эхлэв. Эхлэл ном миний сэтгэл зүрхийг хөдөлгөж, 12 оюутан ирж, 3 нь итгэгч болж, 2 нь шавиар дасгалжуулагдав. Манай гэр бүл мөн өргөжиж, оюутнуудыг өөрийн хүүхэд адил халамжлахыг суралцсан. Хэсэг хугацаанд миний амьдралын хэв маяг нялх хүүхдээ асарч унтуулах, шинэ итгэгч оюутнаа шөнөөр библийн хичээл хийх байлаа. Энэ нь яг л 2 хүүхдийг шөнө бүр унтуулж буй мэт байсан. Гурван хүүхэдтэй болсны дараа 4 дэх хүүхдээ тээж байх үед оюутнуудын хэн нь ч цуглаанд хамрагдахгүй байсан ба Бурханы бидний амьдралын шинэ чигийг тогтоож байна гэж харсан. 2018 онд Олон улсын конференцийн бэлтгэл ажилд Ким Абрахам пасторт тусалж ажилласан. Матай номын сайнмэдээг тунгаан бодож, конференцэд бэлтгэх үеэр Бурханы хаанчлалын алсын хараа миний зүрх сэтгэлийг дүүргэсэн. Конференцэд оролцогчид Бурханы хаанчлалыг мэдрээсэй хэмээн… түүнчлэн конференцийн хөтөлбөрүүдийг бэлдэж буй үйлчлэгчдийг дэмжин, хүндэтгэж, тэд ч мөн ерөөл аваасай гэсэн сэтгэлээр үйлчилсэн. Үүний дараа Бурхан надад чуулгандаа мөн ийм эрч хүчтэйгээр үйлчлээрэй гэсэн. Би Чикаго ЮБФ-т хөтөлбөрийн зохицуулагчаар хагас цагаар ажиллаж эхэлсэн. Бурханы гэр бүлд үйлчлэх нь миний баяр хөөр юм. Гэрчлэлийн агуу үйл намайг хүрээлж буйг би мэдэрсэн. Илчлэл ном судлалаар Есүс өөрийн чуулганы талаар илүү том алсын харааг харуулж, миний зүрхийг хамтран зүтгэгчдээ хайрлах хайрыг дүүргэж өгсөн, ялангуяа цар тахлын энэ үед ч Бурхан манай гэр бүлд мөн алсын харааг өгсөн. Бид хүүхдүүдээ сургуульд явуулалгүйгээр гэртээ сургахаар шийдсэн. Бид Бурхан төвтэй гэр бүлж байж, хүүхдүүд маань ч бага наснаасаа Есүстэй уулзахын төлөө залбирч байна. Хүүхэд хүмүүжүүлэх нь амаргүй бөгөөд бууж өгмөөр өдрүүд байсаар, гэвч Есүсийн оршихуй нь надад хүч, баяр хөөрийг өгдөг. Миний хоньдыг тэжээ гэсэн Есүсийн дуудлага хэвээр бөгөөд одоо Матт бид хоёр нэг нэг оюутантай библийн хичээл хийж байна. Манай найз Грэйс Пак бид хоёр ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд нөхөрлөлийн цаг эхлүүлж, сайнмэдээний үйл ажиллагаа зохион байгуулах үедээ эцэг эхчүүд, хүүхдүүдэд Есүсийн талаар ярьдаг. Өмнө нь би зөвхөн өөрийнхөө тухай боддог байсан, харин “Би Христтэй хамт цовдлогдсон, амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.” (Галат 2:20)Есүсийн дотор итгэлээр амьдрах нь миний баяр баясгалан юм. Бурханд алдар нь байг. Амен.