2021 WMR намтар гэрчлэл /Сара Занна /

Намтар гэрчлэл

Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. (Иохан 3:16)

Сайн байцгаана уу. Намайг Сара Занна гэдэг. Би 1989 оны Бишкек /Киргизстан/ хотод 5 хүүхэдтэй айлд мэндэлсэн, 3 эгч, 1 ахтай. Би 3 настайдаа шээсний замын гажигтай гэж оношлогдсон ба энэ нь шээс ялгарахгүй, байнгын циститтэй байна гэсэн үг юм. Энэ өвчнөөс болоод байнгын өвдөлт болон ичгүүрийг мэдэрч байсан. Эцэг эх маань ч олон эмчид хандаж, 2 ч удаа хагалгаанд орсон боловч энэ нь надад тус болсонгүй. Бусдад төвөг удахгүй, тэдэнд таатай байдал үүсгэхийн тулд, гэр бүлдээ сайн охин байхын тулд ах эгч нартаа анхаарал тавьж, хичээлээ хичээнгүй хийдэг байв. Хайртай эмээ минь нас барсан нь намайг амь амьдрал, үхлийн талаар бодож тунгаахад хүргэсэн. Гэвч би ямар нэгэн хариулт олж чадахгүй байлаа. Утга учиргүй, итгэл найдваргүй энэ амьдрал дунд залбирахыг маш ихээр хүссэн ч хэнд хандан залбирахаа мэдэхгүй байлаа. Бодол санаандаа Бурхан байгааг хүлээн зөвшөөрч итгэж байсан ч надаас маш хол байгаа санагдсан. Гэвч Бурхан аль хэдийн миний дэргэд байсан. Би эмч болохыг ялангуяа мэс заслын эмч болохыг хүсэж, анагаахын академид орох хүсэлтэй байсан ч Бурханы удирдлагаар хуулийн академид 2007 онд элссэн. Япон хэл сурахын тулд хэлний курст суралцмаар байсан ч Панг Рут миссионерийн солонгос хэлний курст суралцаж эхэлсэн. Нэгэн өдөр Рут мишёнор библийн хичээлд урьсан ба энэ нь маш сонирхолтой байлаа. Бурханы үг Түүний тухай үнэнийг надад илчилж өгсөн. Иохан 3:16 эшлэл миний зүрхийг маш их хөдөлгөсөн. Бурхан хүмүүсийг шүүж шийтгэхээс илүү өршөөхийг хүсдэг гэдгийг би ойлгосон. Бурханы үнэн гэрлийн улмаас би өөрийнхөө бодит дүр төрхийг харах болсон. хорон муу, атаархал, уур хилэн, хувиа хичээсэн сэтгэлээр дүүрэн ялзарсан зүрх сэтгэлтэй, бардам гэмтэн болохоо олж харсан. 2010 онд Алматад болсон Төв Азийн нислэгийн конференцийн үеэр Есүс Христийг өөрийн аврагчаар хүлээн зөвшөөрч миний зүрх сэтгэл тэнгэрлэг баяр хөөр, Бурханы гэрлээр дүүрсэн. Есүс Христийн дотор би амьдралын утга учир, Бурханы хаанчлалын найдварыг олсон. Зүрхэнд байсан харанхуй, айдас алга болсон. Үүний дараа би сайнмэдээг тарааж эхэлсэн. Ах эгч нартаа, эмээдээ, өвөөгийн дүүд, авгадаа бас нас барахынх нь өмнө сайнмэдээ хүргэсэн. Тэд маань Лалын шашинтай байсан. Бурханы хязгааргүй нигүүлслийг дахин харж, Түүний гайхалтай ажлыг дахин харсан. 2014 онд их сургуулиа төгсөөд, Бурханы удирдлагын дагуу сургуульдаа багшаар үлдсэн. Өнөөдөр энд тэндгүй их сургуулиуд хаалгаа барьж, сургуулийн удирдлага, хамт олон болон оюутнуудаас хавчлага эсэргүүцэл их гарч байна. Хэдий тийм боловч Бурхан манай орныг аврах авралын түүхээ үргэлжлүүлсээр байна. Бурхан хоньчноор минь дамжуулан намайг олсон тэр цагаас миний эрүүл мэндэд анхаарч эхэлсэн. Үүний тулд дэлхий даяар тархсан өөрийнхөө олон үйлчлэгчид, миссионерүүдийн сэтгэлийг хөнгөсөн ба тэдний нэг нь ЮБФ-ийн Лим Исска пастор юм. Юуны түрүүнд маш олон пастор, миссионерүүд залбирал болон материаллаг тусламж үзүүлсэн. Солонгосын Чосун эмнэлэгт 3 удаагийн хагалгаа хийгдсэн ба Кван-жу ЮБФ-ээс Парк Давид пастор оролцсон. 2016 оноос манай сента итгэлийн гэр бүл босохын төлөө залбирч эхэлсэн. 2019 онд Гионсеонг ЮБФ-ийн Хан Абрахам пастор мэс заслын дараах миний биеийн байдлыг үнэлээд эерэг хариу өгсөн. 2020 оны эхээр Астанагийн Арман пастор биднийг Бишкект итгэлийн гэр бүлээр ерөөсөн. Биднийг сүнсээр болон санхүүгээр ерөөсөн дэлхий даяарх үйлчлэгчид пасторуудаар дамжуулан Бурханы гар, Түүний ерөөлийг мэдэрсэн. Гайхалтай хамтран зүтгэгч нөхөр Абрахамын төлөө Бурхандаа талархаж байна. Тэрээр маш төлөв даруу, бөгөөд Эзэн үнэнч, сэтгэл татам нэгэн. Тэр жил, хурим хийснээс хойш 1 сарын дараа Бурханы агуу нигүүслээр ажил дээрээ диссертацийн ажлаа хамгаалах замыг нээж өгсөн. Эзэн гайхалтай замаар бүх зүйлийг тухайлбал цаг хугацаа, мөнгө санхүү, удирдлагын багаар ч хүртэл хангаж өгсөн. 6 сарын дараа Эзэн намайг хууль зүйн академид тэнхимийн эрхлэгчээр ажиллахыг зөвшөөрч өгсөн. Тиймээс 2020 он Арман болон миний хувьд хамгийн ихээр ерөөгдсөн нөгөө талаар хамгийн хэцүү жил байлаа. Цар тахлын нөхцөл байдал Астанагаас Бишкект суурьшихыг төвөгтэй болгосон ба Арман Киргизстанд дасан зохицоход хэцүү байв. Олон янзын шалтгааны улмаас бид ойр ойр нүүж, тохиромжтой байр хайсан ба 1 жилийн хугацаанд 7 удаа нүүсэн. Нэг удаа луйварчидтай таарч 10 сарын байрны төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгөө алдсан. Манай гэр бүлд тохиосон өөр нэг эмгэнэлтэй зүйл бол 3 сартай жирэмсэн байх үедээ зулбасан явдал байлаа. Үнэндээ энэ нь надад давж гарахад үнэхээр хэцүү байлаа. Бие, сэтгэл аль аль нь хөндүүр. Эмнэлгээс гарахдаа би коронавирусийн халдвар авсан байв. Сорилт, бэрхшээлүүд байлаа ч Эзэнд чин сэтгэлээс талархаж байна. Харанхуй, хүнд хэцүү нөхцөл байдлын дунд Тэр биднийг орхиогүй юм. Тэрээр тайвшруулахаар, хүч чадал урам зориг өгч босгохоор, Түүнд бүх зүрх, сэтгэлээр найдахад тусалж Өөрийн олон нандин үйлчлэгчдээр дамжуулан үргэлж хамт байсан юм. Итгэмжит, хайрын Бурхан үүрд мөнхөд магтагдах болтугай!!! Амен!!!

өмнөх нийтлэл2021 WMR намтар гэрчлэл /Марк Хуй/
Дараагийн нийтлэл2021 WMR намтар гэрчлэл /Кристиан Мисурак/