Санаа зовогчоос Итгэлийн Баатар руу
Гол эшлэл Ром 8:22
“Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?” (Ром 8:32)
Та яагаад?
Трансценденталь Бясалгалд яагаад орсон бэ? Би шинжлэх ухаанд дуртай. Би 1996 онд Хонг Конг дахь Хятадын Их Сургуулийн ахисан түвшинд, докторантурт суралцахаар орсон. Докторантурын оюутнуудын дунд өрсөлдөөн маш ширүүн байсан. Би өөрийгөө ухаан муутай гэж бодсон.1999 онд би нэгэн сонин дээрээс Трансценденталь бясалгалын талаар бичсэн байхыг олж харсан юм. Бясалгал нь яг л шинжлэх ухаанлаг юм шиг санагдсан ба хүний IQ-г маш сайн хөгжүүлж чадна гэсэн байв. Тиймээс би тэр бясалгалыг сурахын тулд 100 америк долларыг зарцуулсан. Би Энэтхэгийн шүтээнүүдэд мөргөж бас хачин чимээнд бясалгал хийсэн. Бясалгал хийсний дараа би эрүүл ухаанаа алдаж сэтгэл хөдлөлд автсан байсан. Би 10 минутын турш ямар ч шалтгаангүй нэг инээгээд, нэг уйлаад байсан Та Есүстэй хэрхэн уулзсан бэ? Тэр үед би найз охинтой болохыг хүсэж байв. Тиймээс найз охинтой болохын тулд олон нийтийн уулзалт цугларалтанд оролцож, сүмд хүртэл очсон. Би хичээл ном, судалгаандаа анхаарал хандуулж төвлөрч чадахгүй байлаа. Тиймээс миний докторын хичээл дуусах дөхөж байсан ч би нэг ч судалгааны өгүүлэл хэвлүүлж чадаагүй байв. 2001 онд би даруугаар Бурханаас тусламж эрсэн. Бурхан намайг хайралж нэгэн хоньчноор дамжуулан нэг нэгний библийн хичээлд урьсан юм. Тэгээд намайг намтар сэтгэгдэл бичих үед Бурхан Иохан 14:6-р зүйлээр дамжуулан миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн. Есүс надад “Би бол зам, үнэн ба амь мөн. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрч чадахгүй” гэж хэлсэн. Есүс миний тачаалын хүсэл, шүтээнд мөргөдөг гэмүүдийн төлөө загалмайд нас барж, намайг Бурхантай эвлэрүүлсэн. Би Есүсийн авралд итгэдэг. Есүс Христ бол Бурхан Эцэгт хүрэх цорын ганц зам юм. Мөн би Трансценденталь бясалгал болон найз охиноос олж чадаагүй амар тайвныг олсон.
Яагаад Тайван руу явсан бэ? 2005 оны зургаан сард би Тайван Улсын Их Сургууль (NTU)-руу докторын дараах судалгааны курст явсан. Бурхан надад их сургуулийн багш хоньчин болж энэ оюутнуудад үйлчлэх алсын харааг өгсөн. Нэг жилийн дараа би миссионер Глориатай итгэлийн гэр бүл болсон. Бид их сургуулийн ойролцоо жижиг байр түрээслэсэн. Есдүгээр сард бид анхны хүндэтгэлийн цуглаанаа гэртээ хийсэн бөгөөд тэр үед эхнэр бид 2 л байлаа. Ажил болон санхүүгийн асуудлыг хэрхэн даван туулсан бэ? 2007 онд миний Тайван Улсын Их Сургуульд ажиллах гэрээний хугацаа дуусаж дарга маань надад “өөрийн зам мөрийг хөөгөөрэй” гэж хэлсэн. Ажилгүй байна гэдэг нь намайг хүчгүй болгож хямрааж байлаа. Хэрэв би ажилгүй бол Тайванд амьдрах визгүй болно. Би яавал Тайванд хууль ёсны визтэй болж үлдэх вэ? Би яаж энэ үүрэгт газартаа амьдрах вэ? Би найдвартай ажилтай болохын тулд ХонгКонг руу буцахыг хүсч байв. Намайг хүндэтгэлийн цуглааны номлол бэлдэх үед Бурхан надад Ром 8:32-р зүйлийг өглөө. Өөрийн Хүүгээ харамлалгүй бид бүгдийн төлөө өгсөн Бурхан нь Түүний алдрын төлөө бидэнд бусад бүх зүйлийг өгөхгүй гэж үү? Бурхан бидэнд маш их хайртай. Бурхан миний гэмийн төлөө Өөрийн цорын ганц Хүүгээ золиослосон. Бурхан Өөрийн хамгийн сайн, төгс тааллынхаа дагуу намайг бүх зүйлээр хангана гэдэгт би итгэсэн. Тиймээс би, хэдийгээр ирээдүйд юу болохыг мэдэхгүй байсан ч үүрэгт газарт үлдэж Бурхан болон Түүний хоньдод үйлчлэхээр шийдэн өөр докторын дараах курсыг хайж эхэлсэн. Тэгээд би Cиника Академид докторын дараах судалгааны курсыг олсон. Хэдийгээр би өөр сургуульд орсон ч миний шинэ ажлын байр нь миний үүрэгт газар болох Тайван Улсын Их Сургуулийн кэмпус дотроо л байсан. Үүний дараа 2009 оны наймдугаар сард, манай хүү Паул төрөв. Тэр үед үнэндээ миний дансанд ямар ч мөнгө байсангүй. Тэр үед би аравны нэгийн өргөлөө бүрэн өргөх хэрэгтэй юу? үгүй? гэж эргэлзэх болов. Гэвч эхлээд Бурханы хаанчлалыг хайгтун гэдгийг сурсан байсан учраас өргөлөө ч өргөв. Би Бурханы үгийг дуулгавартай дагахад Бурхан миний ажлын гэрээг жил бүр сунгаж, одоог хүртэл докторын дараах судалгааны ажлаар дамжуулан бүрэн хангаж байна. Өөрийгөө санхүүжүүлэх үйлчлэл 2012 оноос хойш бид цуглааны том байр түрээслэхийн тулд Хонг Конгын салбараас санхүүгийн дэмжлэг авдаг байв. Бид тэр байшинд бусад ах, эгч, дүүстэй хамт амьдардаг байсан. Бид хамтдаа хооллож, хамтдаа нөхөрлөж, заримдаа чангаар хүртэл дуулдаг байлаа. Харин манай хөршүүд бидэнд гомдоллож, цагдаа дуудна гэж анхаарулдаг байв. Тиймээс бид өөр газар руу нүүхийн төлөө залбирч эхэлсэн. Залбирсны эцэст бид итгэлээр өөрсдийгөө санхүүжүүлдэг болохоор шийдсэн. Би санаа зовиураа ялан дийлэхийн тулд Ром 8:32 -ыг дахин барьж авсан.
Бид ХонгКонгоос санхүүгийн дэмжлэг авахаа больж, одоогийн байраа Бурханд мөргөл өргөх сента болгон ашиглахаар түрээсэлсэн. Бурхан Өөрөө майхныхаа талбайг өргөтгөдөг. Бурхан мөн Тайван Улсын Их Сургуулиас хамтран зүтгэгчдийг босгон өгч байна.
Талархал ба гуйлтын сэдэв: Намайг санаа зовиураар дүүрэн шүтээнд мөргөгчөөс аварч, итгэлийн баатар болгож өгсөнд талархаж байна. Бурхан намайг их сургуулийн багш хоньчноор өсгөж, Тайваны ерөөлийн үндэс болгож өгөхийг гуйж байна. Амен.