2021 оны Иошуа 13-р хичээл (06.13)

Зөвхөн Эзэнд л үйлчил

Иошуа 22:1-24:33
Гол эшлэл 24:14

I. Гэрчлэлийн ширээг босгосон Реубен болон Гад, Манассегийн хагас овог(22-р бүлэг)
1. Иошуа Реубенчүүд, гадчууд, манассегийн хагс овгийнхныг дуудаад ямар ямар сайшаал ба сэрэмжлүүлгийн үгийг өгсөн бэ(1-6)? Мөн тэднийг ерөөж юуг бэлэг болгож өгсөн бэ(7-9)?
2. Тэд Иорданы бүс нутагт ирээд юу хийсэн бэ(10)? Үүнийг сонссон Израилийн хөвгүүд ямар буруу ойлголттой болж яах гэсэн бэ(11-20)? Тахилч Елеазарын хүү Финехасыг хамт илгээсэн нь ямар учиртай вэ(13)? Тэд ширээ босгосон нь ямар утга учиртай гэж тайлбарласан бэ(21-29)? Бүх буруу ойлголт хэрхэн тайлагдсан бэ(30-33)? Яагаад тэр ширээг “Гэрч” гэж нэрлэсэн бэ(34)? Энэ үйл явдлаас бид юу сурч болох вэ?
II. Иошуагийн гэрээслэл (23, 24-р бүлэг)
1. Иошуа хэзээ бүх Израилийн төлөөлөгчдийг дуудаад ямар зөвлөмж, сэрэмжлүүлгийн үгийг өгсөн бэ(23:1-13)? Израильчууд Бурханы үгийн талаар юуг сайн мэдээж байсан бэ(23:14)? Тэд Бурханы ямар үг ч биелэгдэнэ гэдгийг мэдэх ёстой вэ(23:15-16)?
2. Бүх Израилийн хөвгүүд хаана цугларсан бэ(24:1)? Иошуа Израилийн хөвгүүдэд ямар түүхийг хэлсэн ба Бурханыг хэрхэн гэрчилсэн бэ(24:2-13)? Эцэст нь Иошуа ард түмнээс юуг шаардсан бэ(24:14-15)? Иошуа болон өөрийн гэрийнхэн нь яана гэсэн бэ(24:15б)?
3. Израилийн хөвгүүд юу гэж хариулсан бэ(24:16-18)? Иошуа ийм тэднээс юуг шаардсан бэ(24:19-23)? Иошуа ард түмний бат бэх шийдвэрийг гэрчлэхийн тулд юу хийсэн бэ (24:24-28)?
4. Иошуа хэдэн настайдаа өөд болсон ба хаана оршуулагдсан бэ(24:29-30)? Иошуагийн нөлөө хэр хүчтэй байсан бэ(24:31)? Иосефын ясыг Шехемд оршуулсан нь ямар ач холбогдолтой вэ(24:32)? Тахилч Елиазар нас барсанд хаана оршуулагдсан бэ(24:33)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2021.06.03/
Дараагийн нийтлэл2021 оны Марк 12-р номлол (06.06) Ж. Мөнхтулга хн