Паулын Элч болсон тэмдэг нь
2Коринт 12:11-21
“Элчийн шинж тэмдгүүд, тухайлбал тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит зүйлс…” (12)
1. Итгэлийн хүч болон хайрыг үзүүлсэн Паул (11-18)
Паул нь өөрөө элч болохыг эргэлзэж буй Коринт цуглааны итгэгчдэд өөрөө “хамгийн эрхэм тэдгээр элч нараас” юугаар ч дутахгүй гэж хэлж байна.(11) Паулын элч болсон тэмдэг бол тэрээр Коринтод үйлдэж байсан бүх үйлсэд сайн илэрхийлэгджээ. Паул нь Коринтод маш их зовлон тэвчиж, гайхамшиг хийгээд хүчит үйлсийг үйлдсэн билээ.
Паулд нэгэн буруу зүйл байсан гэвэл, тэр нь тэд нараас цалин хөлсийг аваагүй гэдэг зүйл юм.(13) Гэхдээ энэ ч гэсэн тэдэнд төвөг учруулахгүйн тулд хийсэн зүйл билээ.
Паул нь одоо ч 3 дахь удаад ч Коринт цуглаанд айлчилна гэсэн ч тэдэнд төвөг удахгүй гэж хэлж байна. Паулын эрж хайж буй зүйл бол тэдний төлөө мөнгө биш, харин тэд нар байжээ. Паул тэдний төлөө зөвхөн мөнгө төгрөг бус, өөрийгөө хүртэл зориулах гэв.(15) Элчийн тэмдгийг ямар нэг байгууллага, ямар нэг хүн өгөхгүй. Итгэлийн хүч, хоньдод зориулсан хөдөлмөр, хайрын сэтгэл нь элчийн тэмдэг юм.
2. Сургамжийг өгөх гэсэн Паул (19-21)
Паул өнөөг хүртэл өөрийн тухай ярьсан нь өөрийгөө зөвтгөхийн тулд бус, харин тэднийг сургамжлахын тулд юм.(19) Одоо Паул дахиад Коринт цуглаанд айлчлах гэв. Гэхдээ тэр нь тэд хоорондоо маргалдаж, атаархаж, уурлалцаж, доромжлолцож, их зан гаргахыг харахыг хүсэхгүй байв. Паулын хүссэн зүйл бол маргаан бус харин сургамж байв.
Нэг үг: “Элчийн тэмдэг бол хүлцэнгүй байдал ба хайр юм”