Ялагдлаас ялалт руу
Иошуа 8:1-35
Гол эшлэл 8:18
1. Иошуа Аханы асуудлыг шийдсэний дараа Эзэн Иошуад ямар амлалт өгсөн бэ(1)? Эзэн энэ удаа олзны талаар юу гэж тушаасан ба Иерихог байлдан дагуулахын үеийн тушаалаас ямар ялгаатай вэ(2, 6:18)?
2. Иошуа Израилийн хөвгүүдэд ямар тактик өгсөн бэ(3-9)? Дахиад Аи хот уруу довтолж буй Израилийн сэтгэлийн байдал анхныхаасаа хэр ялгаатай вэ(10-11, 7:3-4)?
3. Израилийн хөвгүүд Аин хотыг хэрхэн эзэлж сүйрүүлсэн бэ(12-27)? Дайн тулалдааны үед Эзэн Иошуад ямар тушаал өгсөн ба Иошуа хэр дуулгавартай дагасан бэ(18, 26)? Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуустлаа Иошуа жад сунгасан гараа буулгаагүй нь сүнсний хувьд ямар утга учиртай вэ?
4. Иошуа Аин хот ба Аин хааныг яасан бэ(28-29)? Дайн дууссаны дараа Иошуа юу хийсэн ба яагаад тэгсэн бэ(30-35)?