2021 оны Иошуа 07-р хичээл (05.02)

Ялагдлаас сургамж авсан нь

Иошуа 7:1-26
Гол эшлэл 7:13
1. Эзэний уур хилэн яагаад Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзсэн бэ(1)? Аль талаар Аханы үйлдэл хорон муу гэмтэй байсан бэ?
2. Иерихо хотыг байлдан дагуулж ялалт байгуулсан Израильчууд Аи хотын эсрэг байлдаанд ямар сэтгэлээр хандсан бэ(2-3)? Түүний үр дагавар нь юу вэ(4-5)?
3. Иошуа хэчнээн шантран цөхөрсөн бэ(6-9)? Ийм түүнд Эзэн Израилийн хөвгүүдийн ялагдлын шалтгааныг юу гэж тайлбарласан бэ(10-12)? Тэд дайнд ялахын тулд яах ёстой вэ(13-15)?
4. Аханы гэм нүгэл хэрхэн илэрсэн бэ(16-21)? Ахан яагаад гэмд унах болсон бэ? Шунаг сэтгэл хир ноцтой гэм болохыг тунгаан бодож хэлээрэй.
5. Эзэний догшин уур хилэн хэрхэн намдсан бэ(22-26)? Аханы гэмт чанар Израилийн хөвгүүдийн дунд хэвээрээ байвал ямар асуудал үүсэх магадлалтай вэ? Мөн Аханы муу нөлөөг хатуу таслан зогсоосноор Израильчууд ямар сургамж авсан бол оо?

өмнөх нийтлэл2021 оны Иошуа 5-р номлол (04.18) Абрахам Нямсүрэн
Дараагийн нийтлэл2021 оны Иошуа 6-р хичээл (04.25) Д. Бөхболд