2021 оны Марк 39-р хичээл (02.28)

Зөвлөлийн өмнө Өөрийгөө гэрчилсэн Есүс

Марк 14:43-72
Гол эшлэл 14:62
1. Иудас ямар хорон муу үйлдэл хийсэн бэ(43-46)? Үүнийг харсан нэг нь хэрхэн эсэргүүцэл үзүүлсэн бэ(47, Иохан 18:10-11)? Есүс Өөрийг нь баривчлахаар ирсэн хүмүүст юу гэж хэлсэн бэ(48-49)?
2. Есүсийн шавь нар эцэст нь яасан бөгөөд яагаад тэгэхээс өөр аргагүй байсан бэ(50-52, 14:38)?
3. Тэд Есүсийг хаана авчирсан бэ(53)? Петр Есүсийг хэрхэн дагасан бэ(54)? Тэд яагаад Есүсийн эсрэг гэрчлэл олж чадаагүй вэ(55-59)? Тэдний мэдүүлэг яагаад таарахгүй байсан бэ?
4. Есүс Өөрийг нь хөнөөх гэж буй хорон муу хүмүүсийн өмнө Өөрийгөө хэн болохыг гэрчилсэн ба ямар алсын хараатай байсан бэ(60-62)? Үүнд тэд Есүст хэрхэн хандсан бэ(63-65)?
5. Петр Есүсийг хэрхэн үгүйсгэсэн бэ(66-71)? Петр яагаад уйлсан бэ(72)?

өмнөх нийтлэл2021 оны Дуулал тусгай номлол (02.14) Э. Ганболд
Дараагийн нийтлэл2021 оны Марк 38-р номлол (02.21) Абрахам Нямсүрэн