2021 оны Марк 38-р хичээл (02.21)

Миний хүслээр биш, харин Таныхаар болог

Марк 14:32-42
Гол эшлэл 14:36
1. Гетсемани ууланд Есүс юу хийх гэсэн бэ(32)? Үхлийн өмнө Есүсийн сэтгэл ямар байсан бэ(33-34)? Есүс яагаад гурван шавийн өмнө Өөрийнхөө сул дорой байдлыг үзүүлсэн бол оо? Есүс гурван шавь нарт юуг захисан бэ(34)?
2. Есүсийн хоёр хүсэл нь юу вэ(35-36)? Харин Есүс ямар хүслийг илүү хүссэн бэ(36)? Есүс дахин ирж юу хийх вэ(37)? Бурхан Аавын хүсэл нь юу вэ?
3. Есүс залбирсныхаа дараа эргэж ирэхэд шавь нар юу хийж байсан бэ(37)? Шавь нар яагаад залбирах ёстой вэ(38)? Шавь нарт ямар хэцүү сорилт ирэх вэ? Тэд сорилтыг даван дийлэх зэвсэг нь юу вэ?
4. Есүс нэг л гуйлтын сэдвээр хэдэн удаа хэрхэн залбирсан бэ(39-41, Евр5:7)? Яагаад ингэж давтан залбирсан бэ? Харин шавь нар үргэлжлүүлэн юу хийж байсан бэ(40)? Гурван удаа залбирсны дараа Есүс ямар шийдвэр гаргасан бэ(41-42)? Залбирлаар дамжуулан Өөрийнхөө хүслийг даван дийлж Бурханы хүслийг дагахаар шийдсэн Есүсийн тухай хэлээрэй. (Евр5:7-8)?

өмнөх нийтлэл2021 оны Марк 37-р номлол (02.07) Н. Ариунболд
Дараагийн нийтлэл2021 оны Дуулал тусгай номлол (02.14) Э. Ганболд