Дэлхийн түүхийг харах итгэдчийн үзэл бодол
Марк 13:1-13
Гол эшлэл 13:10
1. Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг нь яагаад сүмийг харж шагшин биширсэн бэ(1)? Харин Есүс сүмийн тухай юуг зөгнөсөн бэ(2)?
2. Сүмийн сүйрлийн тухай Есүсийн зөгнөлийг сонссон шавь нар юуны тухай анхаарах болсон бэ(3-4)? Ийм тэдэнд Есүс хамгийн түрүүнд юуг болгоомжлуулсан бэ(5-6)?
3. Дэлхий даяар ямар цочирдом үйл явдал болох бөгөөд энэ үед яагаад айн сандрах хэрэггүй вэ(7-8)? Иймэрхүү дайн дажин, гай гамшгуудын сүнсний утга нь юу вэ?
4. Шавь нар Есүсээс болж ямар хэцүү зовлон амсах вэ(9а,12,13)? Харин шавь нар үүнийг ямар завшаан болгох хэрэгтэй вэ(9б)? Шавь нар хавчигдах үед ямар сэтгэлтэй байх бөгөөд хэнд түшиглэх ёстой вэ(11,13)?
5. Дэлхийн төгсгөл ирэхээс өмнө заавал биелэгдэх ёстой ажил нь юу вэ(10, Мт24:14)? Энэ дэлхийн тоолшгүй олон үйл явдлын дунд Эзэн Бурхан ямар ажлыг хамгийн чухал гэж тооцох вэ? Дэлхий дахин хэцүү болох тусам итгэгч бидний хамгийн түрүүнд хийж биелүүлэх үүрэг нь юу вэ?